.

Миома гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-04-21

Миома буюу умайн хоргүй хавдар
Умайн булчингийн хоргүй хавдар (миома) нь хавдрын нэг төрөл бөгөөд умайн булчингаас ургаж бий болдог хоргүй хавдар юм. Умайн булчингийн хоргүй хавдрыг леймиома эсвэл миома гэж нэрлэхээс гадна англиар Uterine fibroid гэж нэрлэдэг.

Хэрхэн мэдэх вэ?
Зарим тохиолдолд умайн булчингийн хоргүй хавдар (миомань ямар нэг шинж тэмдэггүй байдаг. Илрэх шинж тэмдэг нь тухайн миомын зангилааны байрлал болон хэмжээнээс хамаардаг.

Илрэх шинж тэмдэг

  • Сарын тэмдэг их хэмжээгээр эсвэл олон хоногоор ирэх
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Аарцаг өвдөх
  • Ойр ойрхон бие засах
  • Давсгаа бүрэн суллаж чадахгүй байх
  • Шээс ойр ойрхон хүрэх, шээхэд бэрхшээлтэй байх
  • Өтгөн хатах
  • Нуруу, хөлөөр өвдөх
  • Хэвлийн доод хэсгээр даралт мэдрэгдэх
  • Ууц нуруу чилж өвдөх
  • Үргүйдэл

Хэрхэн оношлох вэ?
Хэт авиан шинжилгээ
Цусны шинжилгээгээр дааврын өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.
Соронзон Резонанст Томограф (MRI) шинжилгээгээр хавдрын байрлал, хэмжээг тодорхойлно.
Компьютерт Томограф (CT) шинжилгээгээр хавдрын хэмжээ, байрлалыг тодорхойлдог.

Эмчилгээ
Умайн булчингийн хоргүй хавдар буюу миома оношлогдсон үед эмийн болон мэс засал эмчилгээ хийгдэнэ. Мөн шинж тэмдэг илрээгүй, эсвэл цэвэршилтийн насны эмэгтэйд умайн хоргүй хавдрын зангилааны хэмжээ, байрлалаас хамаарч ихэнх тохиолдолд эмчилгээ шаардлагагүй, хянах тохиолдол байдаг.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights