Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хөдөө явахаасаа өмнө хачигт халдвараас сэргийлэх вакцинд заавал хамрагдаарай

Дэлхий дээр жилд дунджаар 100,000 гаруй хүн хачигт халдвараар өвчилж энэ тоо жил бүр өсөж байна.
Хачигт энцефалит нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флави вирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвслээр илэрдэг. Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ой хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг нь хамгийн аюултай. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, 7–14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.

Сүүлийн 10 жилд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд хачгийн идэвхжил харьцангуй өндөр байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа билээ.

Ой модонд ажиллах, зугаалах, эмийн ургамал түүх, зусланд гарах, ууланд алхах үед ард иргэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-Явган явахдаа замыг голлож, өндөр бутнаас зайдуу явах
-Урт ханцуйтай цамц өмсөх
-Хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн хувцас өмсөх
-Малгай өмсөх
-Өмдөө гутлын түрийний дотуур хийж, урт түрийтэй гутал өмсөх
  –Хачигт халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах

#Хачгаар_дамжих_халдвараас сэргийлье

Мэдээллийн ажилтан: 7701-1111

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос