Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэгт томуугийн эсрэг дархлаажуулалтын GC 4 цент вакцин хийгдэж байна
Нийтэлсэн огноо: 2021-09-08

Томуу бол вирусаар үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилж ихэнхи тохиолдолд бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг.

Томуугийн дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай хүмүүст:

  • Бага насны хүүхэд
  •  65-аас дээш насныхан
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс
  • Зүрх судасны өвчтэй хүмүүс
  • Олон нийттэй ажилладаг хүмүүс
  • Бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын GC 4 цент вакцин нь 1 жилийн турш хүний биед томуугийн А болон Б хүрээний вирусийн эсрэг дархлаа тогтоож томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм.

Вакцинжуулалтын цагийн хуваарь:

Интермед төв эмнэлэг

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба 09:00-16:00
  • Ням 09:00-14:00
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+