Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж 2024 оны 12-р сарын 29-ний өдөр Интермед эмнэлгийн Гүйцэтгэх захирал Я.Нямтогтох Алтангадас одон xүртлээ.
Тэрээр 2013 оноос эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний олон улсын стандарт, чанар аюулгүй байдлыг Монголд анхлан нэвтрүүлсэн, орон нутаг болон хотод 5 салбар, 800 гаруй ажилтантай, үндэсний сүлжээ дэд бүтэц бүхий Интермед төв эмнэлэг болох их үйлсэд гар бие оролцон, түүчээлэн ажиллаж байгаа билээ.