Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 оюутан шалгарлаа.
Нийтэлсэн огноо: 2021-10-08

2021-2022 оны хичээлийн жилд зарлагдсан Интермед эмнэлгийн “Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-т Улсын болон Хувийн магадлан итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Сувилагч, Эх баригч, Лабораторийн техникч, Дүрс оношилгооны техникч мэргэжлийн бакалаврын түвшинд суралцаж буй төгсөх курсийн 150 гаруй оюутан залуус хүсэлт гаргасан бөгөөд хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан 10 оюутанд батламж гардуулан өглөө.


Интермед эмнэлгийн “Оюутны Тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна оюутны мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, практик чадварыг хөгжүүлэх зорилгоор сургуулиа төгсөөд тус эмнэлэгт ажиллах боломжийг бүрдүүлж байгаа нь томоохон ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+