Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“Монголын Цээжний Хөндийн Дүрс оношлогооны нийгэмлэг”-н ээлжит хуралдаан амжилттай зохион байгуулагдан өнгөрлөө
Нийтэлсэн огноо: 2023-03-16

Интермед эмнэлэг дээр 2023.3.4ны Бямба гарагт “Монголын Цээжний Хөндийн Дүрс оношлогооны нийгэмлэг”-н ээлжит хуралдаан амжилттай зохион байгуулагдан өнгөрлөө.

Тус хуралдаанд нийт 174хүн оролцсон ба үүнээс 114хүн танхимаар 60хүн онлайнаар тус тус оролцжээ. Цээжний хөндийн дүрс оношлогооны эмч нар, уушиг судлал болон цээжний хөндийн мэс заслын эмч нар гэх мэт АУ олон салбарын эмч нар цугларч ажил, туршлага, судалгаагаа хуваалцсан нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.

Анагаах ухааны салбарт оношлогоо, эмчилгээ үргэлж зэрэгцэн яригддаг асуудал билээ. Техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед дүрс оношлогооны гүйцэтгэх үүрэг асар их бий болсон ба эмчлэгч эмчид нэн тэргүүнд ач холбогдол өндөртэй мэдээлэл олгодог оношлогооны салбар бол яахын аргагүй дүрс оношлогоо юм.

Энэхүү хуралдаанд зочин илтгэгчээр Цээжний хөндийн мэс заслын эмч Клиникийн профессор, АУ доктор, Тэргүүлэх зэргийн эмч А. Болд, АШУҮИС Анагаахын сургуулийн Дотрын зөвлөх эмч,  АУ доктор Дэд профессор Зөвлөх зэргийн эмч Д. Ичинноров нар уригдан “Уушигны дурангийн хагалгааны хэлбэрүүд”, “Уушигны завсрын эдийн хатгааны менежментийн асуудалд” гэсэн хэлэлцүүлгүүд танилцууллаа.

 

Мөн Монголын Цээжний Хөндийн Дүрс Оношилгооны нийгэмлэгийн гишүүд болох С. Сайнтэгш, Л. Тунгалаг, Х. Хулан,  Ш. Батнасан Э. Хосбаяр, Б. Баярбаатар нар “Уушигны өндөр ялгаралт КТ унших аргачлал”, “Уушигны хагалгааны дараах хүндрэлүүд”, “Уушигны гипертензи”,”Уушигны хатгааны ялган оношлгоо”, “Цээжний хөндийн гуурсны байрлалууд, ач холбогдол” “Электрон тамхины шалтгаант уушигны завсрын эдийн эмгэгүүд”, “Уушигны үүсвэрийн рентген оношлогоо”, “Уушигны цочмог гачаалт хам шинж”, “Lung RADS 2022 онд хийгдсэн нэмэлт өөрчлөлт” зэрэг лекцүүд тавигдлаа. Түүнчлэн өвөрмөц, ховор эмнэл зүйн тохиолдлуудыг хуралд нийт оролцогч нар өөрсдөө дүгнэлт өгч хэлэлцлээ

 

Уушигны эмгэгүүдийг зөв, оновчтой оношлох чадвараа нэмэгдүүлэн эмийн болон мэс заслын эмчилгээний аргуудын талаарх мэдлэгээ лавшруулсан, түүнчлэн туршлагатай эмч нараасаа суралцсан анагаахын хэд хэдэн салбар нийлсэн ойлголтоо нэгтгэсэн үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+