Интермед эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасаг нь олон улсын стандартын дагуу орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаторийн чиглэлээр болон хэвтэн эмчлүүлэгч нартаа үзүүлж байна. Манай эмнэлэг бүрэн тоноглогдсон цахилгаан эмчилгээ болон хөдөлгөөн засал эмчилгээний 2 кабинеттайгаар сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо хийн зөвлөгөө өгч дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- Хүзүү, нурууны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
- Мэдрэл, яс булчин, үе, холбоосны эмгэгийн сэргээн засах эмчилгээ
- Бүх төрлийн гэмтэл бэртэл, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
- Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
- Амьсгал, зүрх судасны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
- Спортын гэмтлийн үеийн сэргээн засах эмчилгээ
- Хүүхдийн сэргээн засах эмчилгээ
- Эмэгтэйчүүдийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ
- Хавдрын дараах сэргээн засах эмчилгээ
Тусламж үйлчилгээ
Хөдөлгөөн засал эмчилгээ
- Үений далайцын дасгал /идэвхтэй, идэвхгүй/
- Сунгалтын дасгал / Их биеийн болон дээд доод мөчдийн /
- Булчингийн хүч, тэсвэр сайжруулах дасгал /изометрик, изотоник, изокинетик/
- Тэнцвэрийн дасгал / Босох суух, алхах, шилжих хөдөлгөөн /
- Амьсгал зүрх судас мэс заслын дараах тэсвэр тэвчээр үйл ажиллагаа бие даасан байдлыг нэмэгдүүлэх дасгалууд /
- Хүзүүний татлага / Мобилизаци /
- Нуруу хамгаалах техник
- Нүүрний саажилтын үед хийгдэх дасгалууд
- Лимфийн урсгал сайжруулах дээд доод мөчдийн иллэг, дасгалууд
- Жирэмсний дасгал, хөдөлгөөн
- Нярай болон бага насны хүүхдийн хөгжил хөдөлгөөнийг сайжруулах, хоцрогдлоос сэргийлэх дасгалууд
- Хагалгааны өмнөх ба дараах дасгалууд
- Бусад /яс булчин, гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын өвчнүүдийн өмнөх болон дараах хөдөлгөөн засал эмчилгээ/
- Туслах хэрэгсэл зөв ашиглах арга техник, зөвлөгөө
Хөдөлмөр засал эмчилгээ
- Өдөр тутмын үйл ажиллагаа, бие даасан байдлыг сайжруулах дасгал
- Гарын нарийн нийлмэл хөдөлгөөн сайжруулах дасгал
- Танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжруулах дасгал
- Хэл залгиурын үйл ажиллагаа сайжруулах дасгал
Цахилгаан эмчилгээ
- Богино долгионы эмчилгээ
- Альфа стим эмчилгээ /Нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл түгшил/
- Ультра дууны эмчилгээ
- Цахилгаан цочруул эмчилгээ
- Дулааны эмчилгээ
- Гэрлийн эмчилгээ
- Лазер эмчилгээ
- СРМ эмчилгээ /Өвдөг, шагайн хагалгааны дараах үений далайцыг нэмэгдүүлэх/