Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

 “Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр”-ийн хүрээнд ажилтны ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг  гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Байгууллагын “Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр”-ийн үндсэн зорилго бол Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөл, эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээнд үндэслэн үзлэг шинжилгээг зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалах ба ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалт, ажилтны өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүсэх эрсдлийг бууруулах, эрүүл мэндийг дэмжсэнээр ажилтны болон байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд Олон улсын стандарт, мэргэшил арга зүйгээр хангагдсан баг, олон улсын хөндлөнгийн хяналтаар баталгаажсан багаж лабораторийн шинжилгээг бүрдүүлж ажилладаг.

Зорилтот бүлэг:

  • Хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөлд ажиллагсад,
  • Үйлдвэр, уурхай, барилга, эрүүл мэнд зэрэг эрүүл мэндийн эрсдэлтэй ажлын байрны ажиллагсад,
  • Алслагдмал байршилд ажиллагсад,

Тус хөтөлбөрийн хүрээнд дараах “Ажил мэргэжлийн тохироо”-г үнэлэх үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Үндсэн үзлэг:
  • Ажилд орохын өмнөх,
  • Хугацаат,
  • Хөдөлмөрийн нөхцөл солих,
  • Шалтгаанд суурилсан,
  • Алслагдмал байршилд ажиллах,
  • Ажлаас гарах,
  • Ажилтны хөдөлмөрийн чадварт нөлөөлөх мэргэжлээс шалтгаалах ба ердийн өвчний эрт илрүүлэг,
  • Ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх,
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх,
  • Ажилд буцаж орох үеийн үзлэг нь ажилтны хөдөлмөрийн чадварыг богино хугацаанд сэргээж ажилд буцаан илгээдэг цогц үзлэг байдаг. Үүнд :
  • Ажлын байран дахь осол гэмтэл,
  • Ахуйн осол гэмтэл,
  • Ажлын байрны хурц хордлого,
  • Нэг сар ба түүнээс дээш хугацаагаар өвчтэй байсан ажилтны үнэлгээ ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагчийн цаг товлох, шуурхай үйлчилгээ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн баримт бичгийн үнэлгээ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн архаг өвчний хяналтын ба давтан үзлэг

Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасаг ОУ-ын баталгаажсан багаж ба лабораторийн шинжилгээнд суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

  • Нүдний өвчний эрт илрүүлэг, (нүдний уг дурандах, өдөр шөнийн хараа, орон зай, өнгөний хараа, шил тааруулах)
  • Уушигны үйл ажиллагааны сорил,(ATS and ERS стандарт, Монголын стандартчила хэмжилзүйн төв стандарт- MNS)
  • Сонсголын үйл ажиллагааны сорил (OSHA стандарт)
  • Зүрхний цахилгаан бичлэг/ОУстандарт /,
  • Амьсгалын хамгаалах хэрэгслийн тохироо,
  • Сонсголын хамгаалах хэрэгслийн тохироо,
  • Цээжний зураг( ОУ хөдөлмөрийн байгууллагын стандарт)
  • Лабораторийн шинжилгээ (JCI, ДЭМБ-ын итгэмжлэгдсэн стандарт)
  • Бусад нэмэлт багаж ба лабораторийн шинжилгээ,
  • МШӨ судлаач эмч, сувилагч,  удирдлага, бүртгэлийн багийн гишүүд ЭМХҮТ-ийн Лиценз ба нарийн мэргэшлийн дипломтой ба олон улсын хяналтын багийн  аудитаар жил бүр зөвшөөрөл авч ажиллаж байна.