Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал – Дурангийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшсэн баг хамт олон нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжид  суурилсан эмнэлзүй болон лаборатори, дүрс  оношилгооны  бүрэн  цогц  шинжилгээнд үндэслэн,  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээдлэн, тав тухтай орчинд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүргэж байна.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ

Гастроэнтерологи, гепатологийн нарийн мэргэжлийн дараах 5 бүлэг тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  1. Амбулаторын тусламж үйлчилгээ (Элэг, цөс, нойр булчирхай, улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний эмгэгүүд)
  2. Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, бусад мэргэжлийн тасагт дэмжлэг тусламж үйлчилгээ
  3. Оношилгоо, эмчилгээний ажилбарууд (хэт авиан шинжилгээ хяналтат хэвлийн ус авах, хэвлийд байнгын гуурс байршуулах, элэгний эдийн шинжилгээ авах)
  4. Алсын зайн теле-анагаах тусламж үйлчилгээ (Улаанбаатар хот болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн болон  үйлчлүүлэгч нарт зөвлөгөө өгөх, Олон улсын  эрүүл мэндийн төвөөс  лавлагаа  зөвлөгөө авах)
  5. Дурангийн оношилгоо, эмчилгээний цогц тусламж үйлчилгээ.
МОНГОЛ  УЛСАД  НУТАГШУУЛСАН ТЕХНОЛОГИ

Тайвшруулалттай дуран

Хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээ нь үйлчлүүлэгчид гэдэс дүүрч цанхайх, огих, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг тавгүй мэдрэмж үүсгэж, айдас түгшүүр бий болгодог ба энэ нь дурангийн оношилгооны гүйцэтгэл, чанарт сөргөөр нөлөөлдөг.

Олон улсын эмнэл зүйн практикт тусгайлан сургагдсан эмч сувилагчийн баг хоол боловсруулах замын оношилгоо, эмчилгээний дурангийн үед аюул, эрсдэл багатай хөнгөн зэргийн тайвшруулалтыг хийж гүйцэтгэдэг. Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эмгэг судлал – Дурангийн төвийн эмч мэргэжилтнүүд энэхүү тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид зовиур шаналгаагүй, айдас түгшүүргүй нөхцөлд чанарын өндөр төвшинд хийж байна.

Дурангийн тураах эмчилгээ  – ходоодонд бөмбөлөг байршуулах эмчилгээ

Уян дурангаар ходоодонд зориулалтын бөмбөлгийг 3-12 сарын хугацаатай байрлуулан тураах эмчилгээний арга юм. Энэхүү багц эмчилгээнд хамрагдсанаар үйлчлүүлэгч нэг жил хүртэлх хугацаанд дурангийн ажилбараас гадна нарийн мэргэжлийн эмчийн хяналт, хоол зүйчийн зөвлөгөөний дагуу турах боломжтой.

Дуран – хэт авиан шинжилгээ (EUS-Endoscopic ultrasonography)

Интермед эмнэлэг 2019 оноос уян дуран-эхо хавсарсан шинжилгээг Монгол улсад анх удаа хийж эхэлсэн ба энэхүү багажийг дараах эмгэгийн оношилгоонд ашиглана. Үүнд:

  • Хоол боловсруулах замын салстын доорх үүсгэврийн давхарга, эхо зураглал, судасжилт зэргийг ялган оношилно.
  • Шаардлагатай тохиолдолд өөрчлөлттэй голомтоос эсийн шинжилгээ (EUS guided fine needle aspiration) авна.
  • Цөсний замын саад, нойр булчирхайн голомтот эмгэгийг ялган оношилж, эсийн шинжилгээ авах боломжтой.
  • Хоол боловсруулах замын салстын гаралтай хорт хавдрын үе шатыг тогтооно.

Дурангаар шамбарамын зангилаа боох, хатаах эмчилгээ

Мэс заслын бус буюу амбулоторийн дурангийн эмчилгээнд шамбарамын зангилааг судас боох ба судас хатаах гэсэн 2 аргаар эмчилнэ. Судас боох нь харьцангуй хялбар, хурдан үр дүнтэй ажилбар ба дурангаар шамбарамын зангилааг латекс боолтоор боож, эдийн цус хомстол үүсгэж сорвижуулснаар хөвсгөр биеийг хошногын хананд бэхэлнэ. Судас хатаах аргыг шамбарамын I ба II үед хийх ба дурангаар салстын дор зориулалтын уусмал тарьж сорвижуулж, булчин давхаргатай нь барьцалдуулж, бэхэлдэг.

ДУРАНГИЙН ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Тус төв нь Япон улсын “OLYMPUS” брэндийн сүүлийн үеийн загвар болох EXERA-III дурангийн иж бүрдлээр бүрэн тоноглогдсон ба Герман улсын “ERBE” брэндийн VIO 300C загварын Аргон түлэгч бүхий коагуляцийн аппаратыг дурангийн эмчилгээнд ашиглаж байна.

Мөн уян дурангийн ариутгал, халдваргүйтгэлийг олон улсын JCI стандарт болон Монгол улсад мөрдөх хууль тогтоомжийн дагуу технологийн өндөр төвшинд хүргэж, чанарын хөндлөнгийн хяналтыг тогтмол хийж байна. Дурангийн ариутгал халдваргүйтгэлд Герман улсад үйлдвэрлэсэн INNOVA E3 DH загварын дуран ариутгагч, Япон улсын “OLYMPUS” Ultrasonic багаж хэрэгслийн ариутгагч, Герман улсын “MMM” брэндийн Formomat PL 349-1 загварын хийн ариутгагч төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглаж байгаа бөгөөд өрөө, тасалгааны агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан нь европ стандартаар хийгдсэн онцлогтой.

Бид дурангийн шинжилгээний үед үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс ходоод, гэдсийг тэлж хийлэхэд нүүрсхүчлийн хийг ашиглаж, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслийг хэрэглэдэг.

Дурангийн оношилгоо, эмчилгээний  цогц  тусламж  үйлчилгээний төрлүүд:

Хоол боловсруулах дээд, доод замын уян дурангийн оношилгоо, эмчилгээ

  • Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дурангийн шинжилгээ (Esophagogastroduodenoscopy)
  • Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ (Colonoscopy)
  • Дурангаар эдийн шинжилгээ авах, шинжилгээнд илгээх (Endoscopic biopsy)
  • Дурангаар ургацаг авах ажилбар, эдийн шинжилгээнд илгээх (Polypectomy, Endoscopic mucosal resection)
  • Дурангийн аргаар Хеликобактерийн түргэвчилсэн уреазын шинжилгээ хийх
  • Хоол боловсруулах замын нарийслийг баллоноор тэлэх (Balloon dilatation)
  • Хоол боловсруулах замын нарийсалд тэлэгч стент тавих, авах (Stent insertion)
  • Улаан хоолойн өргөссөн судас боох (Esophageal varices ligation)
  • Ходоодны ёроолын венийн өргөссөн судсанд цавуу эмчилгээ хийх (Glue injection)
  • Хоол боловсруулах замын эрт үеийн хавдрыг салстын түвшинд хуулах эмчилгээ (Endoscopic submucosal dissection)
  • Хоол боловсруулах замын цус алдалтыг тогтоох эмчилгээ (Bleeding control)
  • Аргон плазма коагуляци эмчилгээ (Argon plasma coagulation)
  • Дурангийн аргаар ходоодонд хаймсуур тавих ажилбар (percutaneous endoscopic gastrostomy)
  • Дурангийн аргаар тураах эмчилгээ – ходоодонд тураах баллон байрлуулах эмчилгээ (Intragastric balloon)
  • Хоол боловсруулах замаас гадны биет авах ажилбар (foreign body removal)
  • Шамбарамын үеийн тарилга, судас боох хавсарсан дурангийн эмчилгээний арга
  • Хоол боловсруулах замын салстын болон салстын доорх үүсгэврийг EUS тусламжтай оношлох, гүний биопси  авах (EUS in submucosal tumors)
  • Хоол боловсруулах замын хавдрын үе шатыг EUS тусламжтай тогтоох (EUS staging)

Цөс нойр булчирхайн эмгэгийн үеийн дурангийн оношилгоо, эмчилгээ

  • Цөс, нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх, шинжлэх (Endoscopic retrograde cholangiopancreatography)
  • Цөс, нойр булчирхайн замын чулуу авах (CBD stone extraction)
  • Цөс нойр булчирхайн замын нарийсалд тэлэгч болон урсгуур тавих, авах (Biliary and pancreatic stent and drains)
  • Дурангийн хэт авиан шинжилгээгээр цөс нойр булчирхайг шинжлэх (Endoscopic ultrasound)
  • Дурангийн хэт авиан хяналтад эд/эсийн шинжилгээ авах (Endoscopic ultrasound guided FNA)
  • Дурангийн хэт авиан оношилгоо эмчилгээ (cancer staging, biliary drainage)

Гуурсан хоолойн дурангийн оношилгоо эмчилгээ

  • Гуурсан хоолойн уян дурангийн шинжилгээ (Bronchoscope)
  • Дурангаар эдийн шинжилгээ авах, шинжилгээнд илгээх (Endoscopic biopsy)
  • Гуурсан хоолой угаах эмчилгээ (Bronchoalveolar lavage)
  • Гуурсан хоолойн гадны биет авах ажилбар (foreign body removal)
  • Гуурсан хоолойн цус тогтоох эмчилгээ (Bleeding control)

Дурангийн тайвшруулалт, өвдөлт намдаалт ба эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй    сургалт

  • Сургагдсан эмч, мэргэжилтэн тайвшруулалт, өвдөлт  намдаалтыг  дурангийн  оношилгоо, эмчилгээний  үед гардан  хийнэ
  • Эрсдэл өндөр үйлчлүүлэгчийн тайвшруулалт, өвдөлт намдаалт  мэдээгүйжүүлэгийн багийн  удирдлага  дор  хийгдэнэ
  • Дурангийн эмч, мэргэжилтэнд зориулж жил  бүр  ажлын  байрны сургалтыг  зохион байгуулж,  лавлагаа шатлалын   тусламж  үйлчилгээг  үзүүлдэг

Дурангийн мэргэшсэн сувилахуйн тусламж үйлчилгээ

  • Дурангийн оношилгоо эмчилгээний үеийн, өмнөх болон дараах асаргаа, сувилгаа, хяналт
  • Тайвшруулалтын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Дурангийн багаж тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйтэл,
  • Үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт
  • Тайвшруулалтын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Дурангийн багаж тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйтгэл, аюулгүй байдал хангах
  • Үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийх

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба