Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“Эрүүл мэндийн салбарын 100 жил”-д зориулсан Бидний алхам 2021: Монголын эм зүйн салбарын хөгжил, дэвшил” олон улсын эрдэм шинжилгээний хурал Интермед эмнэлэгт зохион байгуулагдаж байна.

Монгол улсад орчин цагийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярт зориулсан Бидний алхам2021: Монголын эм зүйн салбарын хөгжил, дэвшил” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12-р сарын 16-ны өдөр Интермед эмнэлэгт зохион байгуулагдаж байна. Ойн хүрээнд Эм зүйн салбарын Монгол, Нидерланд, Малайз, Бангладеш, Вьетнам зэрэг 5 улсаас 20 гаруй илтгэгч 50 гаруй зочид танхим болон цахимаар хосолсон хэлбэрээр оролцож байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, анагаах ухааны доктор Б.ЦэцэгсайханМЭЭЗХН-ийн тэргүүн ЭЗУны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн нар нээж үг хэллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Интермед эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, МЭЭЗХН хамтран зохион байгуулж байна.

Энэхүү хурал нь Эм зүйн салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой юм.

 

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос