Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хамрын таславчийн мурийлтийг хэрхэн эмчлэх вэ?

Хамрын таславчийн мурийлт гэж юу вэ?

Хамрын хөндийн голд байрлаж хамрын хөндийг дундуур нь 2 хувааж байгаа мөгөөрс ба ясан ханыг “Хамрын таславч” гэнэ. Хамрын таславч ямар нэг шалтгааны улмаас (төрөлхийн, гэмтэл гэх мэт) муруйвал түүнийг “Муруйлттай таславч” гэж нэрлэдэг. Хамрын таславч нь эмзэг байдаг. Магадгүй хамраа бага зэрэг цохих, гэмтээхэд ч таславчийг муруй болгодог. Жишээ нь нярай төрөх үед ч таславч гэмтэж болдог.

Хамрын таславчын мурийлт ямар шинж тэмдэгтэй байдаг вэ?

• Хамар битүүрнэ
• Хамар битүүрэлт нь ялангуяа нэг талдаа байдаг
• Унтах үед хамар илүүтэй битүүрнэ

Бага зэрэг муруй таславчтай олон хүмүүс ямар ч зовиургүй байдаг тул ийм үед санаа зовох зүйлгүй юм. Харин хамар чинь үргэлж бөглөрч, амьсгалахад хэцүү байвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн хамрын таславчийн мурийлтаас биш олон шалтгаанаас хамар битүүрч болох учраас эмчид үзүүлж шалтгаан нь юу болохыг олж мэдэх нь чухал юм.

Эмчид үзүүлэх үед ямар шинжилгээнүүд өгөх хэрэгтэй вэ?

Эмчийн зөвлөгөөний дагуу дараах шинжилгээг өгнө. Үүнд:

  • Хамрын дурангийн шинжилгээ

Эмч Хамрын дурангийн шинжилгээний үед ” Эндоскопи буюу дуран” гэж нэрлэгддэг тод гэрлийн үүсгүүртэй нарийн уян болон хатуу хоолойт багажыг ашиглан хамрын гүн рүү харж ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгадаг.

  • Компьютер томографи

Толгойн компьютер томографи нь хамар, синусын дотор талын зургийг авах дүрс оношлогооны шинжилгээ юм. Синусууд буюу хамрын дайвар хөндий гэдэг нь хамрын ойролцоо нүүрний ясны хөндийнүүд юм.

Мурийлттай таславчийг хэрхэн эмчилдэг вэ?

Таславч нь хазайсан олон хүмүүст эмчилгээ шаардлагагүй байдаг. Гэхдээ хэрэв та таславчийн хүнд муруйлттай үүнээс болж зовиур ихтэй байдаг бол эмч мэс засал хийлгэхийг зөвлөдөг. “Септопластика” гэж нэрлэгддэг муруй таславчийг шулуун болгодог хагалгааг хийдэг.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос