Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг хамрын битүүрлийг эмчлэх Радио давтамжийн мэс заслын эмчилгээг хийж байна.
Нийтэлсэн огноо: 2021-12-08
Интермед эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын Д.Сарантуяа эмчийн баг Хамрын битүүрлийг эмчлэх Радио давтамжийн мэс заслын эмчилгээг хийж байна. 👩‍⚕️
Энэхүү эмчилгээ нь:
  • Хүндрэл багатай
  • Эдгэрэлт хурдан
  • Зовуур багатай
  • Сорви үүсэхгүй байдгаараа давуу талтай юм.

Эмийн эмчилгээ үр дүнгүй бол томролттой самалдагт мэс ажилбар, мэс заслууд хийнэ. Самалдаг багасгах олон мэс заслын аргууд байдаг ч сүүлийн үед радио давтамжаар самалдгийн салстыг түлж агшааж, жижгэрүүлэх мэс заслын аргыг олон улсад илүүтэй хэрэглэж, эхний арга болгон сонгож байна.

Энэ эмчилгээ нь хамрын бөглөрөлттэй өвчтөнүүдэд маш үр дүнтэй. Амбулаторийн нөхцөлд, хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийх боломжтой. Энгийн дэвшилттэй, хүндрэл багатай гэдгээрээ давуу талтай. Дулааны үйлчилгээгээр самалдгийн салстыг дотор талаас түлж байна гэсэн үг. Гэхдээ радио давтамж харьцангуй бага температур гаргадаг учраас самалдгийнхаа салст бүрхэвчид харьцангуй бага гэмтэл учруулдаг. Үүний дараа салст бүрхэвчийн өөрийгөө цэвэрлэдэг, цэвэршүүлдэг үйл ажиллагаа хурдан сэргэж ирдэг. Уг хүндээ бол хагалгааны дараах зовуур багатай. Өөрөөр хэлбэл, үр дүн сайтай, хагалгааны дараа эмчийн хяналтад байх хугацаа богино. Манай эмнэлэг радио давтамжийн монополяр хошуу ашиглаж , 30 градусын дурангийн хяналт дор мэс заслаа хийж байна. Бусад орны судлаачдын судалгаагаар өвчтөнүүд хагалгааны дараах 3 сараас эхлэн 76 хувьд нь ямар нэг хүндрэлгүй маш сайжирсан үр дүн гарсан байна.

Самалдаг тайрах (турбинопласти) хагалгааны үед унтуулгатай орно, хамар дотор 2 өдөр чихээс тавьдаг ба хагалгааны дараа цус алдах эрсдэл байдаг болохоор эмчийн хяналтад байна, нэлээн их тав үүсдэг учраас эмнэлгийн нөхцөлд ирж тодорхой хугацаанд цэвэрлүүлж байж шарх эдгэдэг. Харин радио давтамжийн тусламжтайгаар самалдаг багасгахад сорви үүсдэггүй, тав бага үүсдэг бөгөөд гурван сарын дотор самалдаг улам агшаад, үр дүн нь маш сайн болдог.

Хэрэв таны хамар битүүрдэг, энэ нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол заавал эмчид хандахыг зөвлөж байна.

Эмчийн зөвлөгөөг унших бол энд дарна уу.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+