Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хүүхэд халуурсан үед эцэг эхэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Нийтэлсэн огноо: 2021-12-06

“Интермед” эмнэлгийн хүүхдийн их эмч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Гэрэлмаа эмчийн ярилцлагийн хэсгээс

Тэгээд ч халуун нь буурахгүй бол эм өгөх л байх даа. Зарим хүн бүр ойр ойрхон эм өгч, лаа хийдэг?

Халуурна гэдэг нь ямар нэг халдварын эсрэг, вирус нян, өвчний эсрэг хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Хоёр, гурав, түүнээс ч олон хоног халуурах тохиолдол байдаг. Тэгж халуураад, вирусийн эсрэг тэмцээд ирэхээр ханиах, хоолой өвдөх, биеэр нь тууралт гарах, нүд нуухтах, шингэн баах зэрэг янз янзын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Удаан халууруулахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах нь зөв. Халуурах үед хамгийн түрүүнд антибиотик өгөн, халууныг хүчээр буулгавал шинж тэмдэг нь бүдгэрч, эдгэрэх хугацаа нь ч уртасдаг.

Биеийн халууныг тодорхой хэмд буулгахын тулд эмийг эмчийн заалтаар насанд нь, жинд нь тооцож өгнө. Халуун нь хэдэн хэм хүрвэл ямар эм өгөх вэ гэдгийг мэддэг байх ёстой. Хүүхэд төрөхөөс өмнө ээжид, эрүүл мэндийн ажилтанд нь зориулж хөтөлдөг “Эх, хүүхдийн ягаан дэвтэр” байдаг. Эцэг эхчүүд ихэнх нь тэр дэвтрийг сөхөж үздэггүй. Уг нь тэр дэвтэрт хүүхэд төрснөөс хойш, хэдэн сартайдаа ямар жинтэй байх, ямар витамин уулгах, ямар хоол идэх, нэмэлт хоолонд юу өгөх, халуурвал, хамар нь битүүрвэл ямар арга хэмжээ авах гээд анхан шатны бүх зөвлөмжийг нарийн зааж, бичсэн байдаг. Тэр дэвтрийг зориуд нэг сөхөөд, харж баймаар байгаа юм.

Антибиотикийн төрлийн эмийг яаж өгөх ёстой вэ?

Дэлхий нийтээр антибиотикийн зохистой хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг чухалчлан байгаа өнөө үед антибиотикийг эмчийн заалтаар шинжилгээ өгч, шинжилгээний хариуг үндэслэн эмчийн зөвлөсөн тунгаар өгөх нь зүйтэй. Хэрэв шинж тэмдэг нь мэдэгдэхгүй цус, шээсний шинжилгээ өгч, нян вирусээр үүсгэгдсэн эсэхийг тодорхойлуулж байж эмчилгээ хийнэ. Ер нь эм өгөх гэж яаралгүйгээр эмнэлэгт хандах ёстой. Эмч, эмнэлгийн ажилтан үзээд, антибиотик уух заалттай бол эмчилгээ бичиж өгнө. Эмийг заавал эмчийн хэлсэн зааврын дагуу насанд нь тохирсон зохих тунгаар нь, заасан хугацаанд нь зөв өгч байхыг хатуу анхаарах нь зүйтэй. Тав хоног уулгаарай гэхээр эцэг эхчүүд гурван хоног уулгаад, гайгүй болохоор нь больчихдог муу зуршилтай.

Зарим хүүхэд их халуурснаас биеэр нь тууралт бас гардаг. Энэ нь юунаас болдог юм бэ?

Халуураад, хөлөрснөөс арьс бохирдоод янз янзын тууралт гарах нь бий. Энэ тохиолдолд хүүхдээ усанд оруулж, арьсыг цэвэрхэн байлга. Янз янзын тос түрхэж, идээтэй тууралтыг эмнэлгийн бус нөхцөлд эм тавьж боолт хийх, шархны лент наах, шахах нь буруу.

Ярилцлагыг бүтнээр энд дарж уншина уу

Үйлчлүүлэгч та 0-16 насны хүүхэд, нярайн тусламж үйлчилгээг Интермед эмнэлгийн бүх салбаруудаас авах боломжтой.
Интермед төв эмнэлэг: 7701-1111
Интермед Сонгинохайрхан клиник: 7730-1111
Интермед Сүхбаатар клиник: 7709-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+