Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Улаан хоолойн РН метрийн шинжилгээ – Esophageal test
Нийтэлсэн огноо: 2022-06-17

Улаан хоолойн ph метрийн шинжилгээ нь үзүүртээ нүхтэй электродтой гуурс хамраар оруулж залгиулан улаан хоолойд 24 цагийн турш байлган улаан хоолойн орчин, өөрчлөлт залгих үйл ажиллагаа булчингийн агшилт ба тонус улаан хоолойн сөөргөөг илрүүлэх ач холбогдолтой шинжилгээ юм.

Ямар эмгэг өөрчлөлттэй хүмүүс энэ оношилгоог хийлгэх шаардлагатай вэ? 

Энэхүү сорилыг ходоод-улаан хоолойн сөөргөө өвчин (GERD) илрүүлэхэд  ашигладаг бөгөөд энэ өвчин  нь ходоодны хүчил улаан хоолой руу сөргөж орсноос болж үүсдэг.

Дараахь шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

  • Цээж хорсох
  • Горойх, залгихад хүндрэлтэй болох
  • Хэхрүүлэх
  • Исгэлэн зүйлээр гулгих
  • Шүлсний гаралт ихсэх
  • Шөнийн цагаар багтрах
  • Байнгын ханиалгах эсвэл хоолой сөөх зэргээр илэрдэг.

Энэхүү шинжилгээ нь дээрх зовуурь илрээд эмчид үзүүлсний дараа улаан хоолойн сөөргөөг оношлохын тулд хийгддэг шинжилгээ юм.

Шинжилгээний явц, бэлтгэл:

Шинжилгээ өгөхөөс дөрвөн цагийн өмнө хоолоо сойно. Гуурс тавьсаны дараа та ердийнхөөрөө идэж ууж болно.

Уг ажилбар нь 10-30 минутын хооронд үргэлжилнэ. Энэ нь ямар нэгэн мэдээ алдуулалт, тайвшруулах үйлчилгээ шаарддаггүй тул та тэр даруй ердийн үйл ажиллагаандаа эргэн орох боломжтой.

Шинжилгээний эрсдэл

Хорин дөрвөн цагийн рН-ийн шинжилгээ нь аюулгүй бөгөөд хялбар хийгддэг шинжилгээ юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+