.

Эрдэм шинжилгээний өгүүллээр Тэргүүн байр эзэллээ
Нийтэлсэн огноо: 2025-04-21

И Клиник ХХК болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физик мэдээлэлзүйн тэнхимээс хамтран зохион байгуулсан “Tech4Health 2025” эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн ээлжит хуралд Интермед эмнэлгийн Зүрx судас, зүрxний ангиографийн эмч Б.Оюунханд оролцож “Хиймэл оюун ухаанд суурилсан- QFR үнэлгээнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн ач холбогдол” сэдэвт өгүүллээр Тэргүүн байр эзэллээ.

Энэхүү хурал нь эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлснээр гарч буй амжилт, сургамж, боломжит эрсдэл зэрэг туршлагыг хуваалцах, түүнчлэн эмч, мэргэжилтнүүдийн цахим хэрэглээг үр дүнтэй хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Б.Оюунханд эмчдээ баяр хүргээд цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights