Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг чих, хамар, хоолойн дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Нийтэлсэн огноо: 2021-12-01

Чих, хамар, хоолойн дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Үзлэг, шинжилгээ, зөвлөгөө:

  • Ерөнхий болон нарийвчилсан үзлэг, зөвлөгөө
  • Сонсголын бичлэг
  • Тимпанометрийн шинжилгээ
  • Хамрын хөндийн дурангийн оношилгоо
  • Төвөнхийн уян дурангийн оношилгоо
  • Рентген зураг авалтууд

ЧХХ-Хүзүү, толгойн:

  • Бамбай булчирхайн хортой, хоргүй хавдрын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
  • Хүзүүний тунгалгийн булчирхайн үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
  • Шүлсний булчирхайн хортой, хоргүй хавдрын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
  • Толгой хүзүүний байрлалтай хортой хоргүй үүсгэвэр үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ

Эмчилгээ, мэс ажилбарууд:

  • Нармайн болон тагнайн гүйлс авах мэс засал
  • Хамрын хөндий ба дайвар хөндийнүүдийн дурангийн мэс засал
  • Хамрын таславч тэгшлэх ба самалдгийн пластик хагалгаа
  • Хатги буглаа нээх, зүсэлт, боолт хийх
  • Гадны биет авах, цус тогтоох, гэмтлийн үеийн яаралтай тусламж
  • Эмийн эмчилгээ

ЧХХ-Хүзүү, толгойн:

  • Эхо хяналт дор хүзүү толгой, амны хөндийд байрлалтай үүсгэвэр-с FNA /эсийн/ болон core needle biopsy /эдийн/ шинжилгээ хийх
  • Хэсгийн болон ерөнхий унтуулгатай эдийн шинжилгээ хийх мэс ажилбар
  • Хүзүү, Нүүрний байршилтай мэнгэ, ургацаг авах мэс ажилбар
  • Хамар нармай, төвөнхийн уян дурангийн хяналтад эдийн шинжилгээ авах, оношилгоо хийх
  • Толгой хүзүүний байрлалтай хатги буглаа ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалттай нээх ажилбар.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 13:00-17:00

Бямба 13:00-16:00

Ням 13:00-14:00

Интермед апп татах: https://qrco.de/bc1UYW

Үнэ: 55,000₮

Мэдээллийн ажилтан: 7701-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+