ПГУ буюу PCR шинжилгээ гэж юу вэ?

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчил (РНХ)-ийг олшруулан илрүүлэх арга бөгөөд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй лавлагаа арга бөгөөд хариу 24 цагийн дараа гарна. Зарим сэжигтэй тохиолдлын үед 24-48 цагийн дараа хариу гарч болно.

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь халдварыг эрт үед нь илрүүлэх мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй хамгийн найдвартай арга юм. Энэхүү шинжилгээг түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан үед баталгаажуулах зорилгоор, КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн үед, эсвэл шинж тэмдэг илрээгүй ч КОВИД-19 вирусийн халдвартай болон сэжигтэй хүнтэй 15-аас дээш минутын турш, 2 метрийн зай дотор харьцсан бол, мөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу энэхүү шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

Түүнчлэн гадаад улс орон руу тусгай үүргийн нислэгээр нисэх, хөдөө орон нутагт зорчиход ПГУ буюу PCR шинжилгээг шаардаж байгаа тул энэ шинжилгээг сонгон өгнө. Тусгай үүргийн нислэгээр гадаад явах хүмүүс эндээс https://www.intermed.mn/view/1744 мэдээлэл авна уу.

Интермед эмнэлэгт машинтай үйлчлүүлэх COVID-19 илрүүлэх оношилгооны цэг ажиллаж байна. Бүртгүүлэх бол энд https://online.intermed.mn/ дарна уу.


Ковид халдварыг илрүүлэх ПГУ/PCR шинжилгээ өгсний дараах зөвлөмж

  • Таны Интермед эмнэлэгт өгсөн ПГУ/PCR шинжилгээний хариу гарах хугацаа нь нөхцөл байдлаас хамаарч шинжилгээ өгснөөс хойш 24-72 цаг болно.
  • Таны ПГУ/PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд Интермед эмнэлгээс шинжилгээний мэдээллийг ХӨСҮТ-ийн тандалтын албанд яаралтай мэдээлнэ.
  • Мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн тархвар судалгааны тандалтын багаас тантай холбогдож эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг анхаарна уу.
  • Та Ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ өгсний дараа шинжилгээний хариу гартал, эмнэлгийн тусламж үйлчилгээ автлаа олон нийтийн газраар явахгүй, олон хүнтэй харилцахгүй, гэртээ хүн урихгүй байж өөрийгөө тусгаарлан ойр дотны хүмүүс болон бусдыг халдвараас сэргийлэх тухай эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхаарна уу!
7701-1111

Operator

7700-0103

Emergency

8008-1919

Organizational service

Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language