Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Дүрс оношилгооны тасаг өдөр бүр 24/7 ажиллана.

Тархины соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI)

MRI нь цацраг туяа (рентген) ашигладаггүй. Одоогийн байдлаар MRI нь ердийн эмнэлзүйн практикт тархины эмгэгүүдийг илрүүлэхэд түгээмэл ашиглагдаж байна. Тархины бүтэц болон эмгэгүүдийг хэд хэдэн төрлийн ахисан түвшний техникүүд болон соронзон резонанст спектроскопи шинжилгээний хамтаар оношлогддог.

Зүрхний соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI)

Зүрхний соронзон резонанст томографийн шинжилгээ нь хүчирхэг соронзон орон, радио долгион, компьютер ашиглан зүрхний доторх болон түүний эргэн тойрон дахь бүтцийн нарийвчилсан зургийг гаргадаг онцлогтой.

Зүрхний MRI нь зүрхний өвчнийг илрүүлэх, хянах, зүрхний өвчинтэй өвчтөнүүдийн зүрхний анатоми, үйл ажиллагааг үнэлэхэд ашиглагддаг. Зүрхний MRI нь зураг үүсгэхийн тулд ионжуулагч цацраг ашигладаггүй бөгөөд тодорхой нөхцөлд зүрхний хамгийн сайн дүрсийг гаргаж чаддаг.

Хэвлийн хөндий болон бага аарцгийн соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI)

Шинжилгээ хийх түгээмэл заалт:

  • Хэвлийн хөндийн элэг, цөсний зам, нойр булчирхай, бөөр, дэлүү, нарийн бүдүүн гэдэс, бөөрний дээд булчирхайг шинжлэх, эмгэгүүдийг тодорхойлох
  • Бага аарцгийн хөндийн давсаг, умай, өндгөвч, түрүү булчирхайг шинжлэх, эмгэгүүдийг тодорхойлох
  • Судас болон тунгалгийн булчирхайг үнэлэх Хэвлийн хөндийн элэгний хатуурал, элэгний хавдар, нойр булчирхайн хавдар зэргийг илрүүлэх, ялган оношлох

Цөсний зам нойр булчирхайн соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI)

MRI нь цацраг туяа (рентген) ашигладаггүй. Цөсний зам нойр булчирхайн соронзон резонанст томографийн шинжилгээ нь элэг, цөсний хүүдий, цөсний суваг, нойр булчирхай, нойр булчирхайн суваг зэрэг элэг, цөс, нойр булчирхайн тогтолцооны нарийвчилсан зургийг гаргаж авдаг соронзон резонансын томографийн шинжилгээний тусгай төрөл юм.

Өвдөгний үений соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI)

Өвдөгний үений соронзон резонанст томографийн шинжилгээ нь өвдөгний үений доторх бүтцийг нарийвчлан харуулдаг бөгөөд үүнд яс, мөгөөрс, шөрмөс, булчин, судас зэргийг олон талаас нь дүрслэн харуулдаг.

Түрүү булчирхайн томографийн шинжилгээ (MRI)

Түрүү булчирхайн соронзон резонанст томографийн шинжилгээгээр түрүү булчирхайн бүтэц болон эмгэгүүдийг хэд хэдэн төрлийн ахисан түвшний өөрчлөлтүүд болон соронзон резонанст спектроскопи шинжилгээний хамтаар оношилдог.

Та MRI шинжилгээ хийлгэх бол ☎️ 7701-1111 дугаараар цаг захиалаарай!

 

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос