Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“ДУРАНГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ХИЙХ ТАЙВШРУУЛАЛТ, ӨВДӨЛТ НАМДААЛТ ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2022-04-25

Өндөр эрсдэлтэй, анагаах ухааны дэвшилтэт технологийг Монгол улсд нутагшуулах, дурангийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ДУРАНГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ХИЙХ ТАЙВШРУУЛАЛТ, ӨВДӨЛТ НАМДААЛТ-ын сургалтыг 2013 оноос жил бүрийн хавар төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагч нарт зохион байгуулж ирсэн. Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг, Монголын мэдээгүйжүүлэгийн эмч нарын нийгэмлэг, Интермед  эмнэлгийн гастроэнтеролог болон мэдээгүйжүүлэгийн тасаг хамтран, “ДУРАНГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ХИЙХ ТАЙВШРУУЛАЛТ, ӨВДӨЛТ НАМДААЛТ ” сэдэвт  танхим болон цахим  хосолсон 10 дах удаагийн сургалтаа 2022.04.24-ний өдөр амжилттай зохион байгуулав.

 

Сургалтанд нийт 155 оролцогч хамрагдсан бөгөөд танхимаар 45, цахим zoom 110 оролцогчтой, гастроэнтерологи, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, дотрын 124 эмчдурангийн 31 сувилагч, 10 аймгийн 19 эмчмэргэжилтэн оролцсон. Амилуулах суурь тусламжийн /BLS/ сургалтанд 13 эмч, сувилагч хамрагдан, Америкийн зүрхний нийгэмлэгийн гэрчилгээ авлаа. Сургалтын ивээн тэтгэгч байгууллагаар Хайтан аривжих ХХК хамтран ажиллалаа.   

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+