Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

12 сарын 01 ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон олон улсад тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 33 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд ДЭМБ-аас 2021 оны 12-р сарын 1-нд дэлхийн нийтийг ДОХ-ын халдварыг өдөөдөг тэгш бус байдлын эсрэг тэмцэж, ХДХВ-ийн халдварын зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст хүрч ажиллахыг уриалж “Тэгш бус байдлыг зогсоё. ДОХ-ыг зогсоё. Цар тахлыг зогсоё.” уриан дор зохион байгуулж байна.

Монгол улсад ХДХВ/ДОХ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2021 оны 10 сарын байдлаар 11 тохиолдол (энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 14 тохиолдлоор бага) илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 323 болсон байна. Үүнээс 53 нь нас барсан статистик байна.

ДОХ гэж юу вэ?

ДОХ нь вирусаар үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг ХДХВ буюу хүний дархлалын хомстолын вирус (ХДXВ) гэж нэрлэдэг. ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог ба хүн өөр төрлийн өвчинд эмзэг болдог байна. Дархлалын тогтолцоо алдагдаж халдвартай тэмцэх чадваргүй болсон тохиолдолд Дархлалын олдмол хомсдол (ДОХ) хэмээн нэрлэдэг

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.

Харин ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнэсэх, гар барих, жорлонгийн суултуураар, усан санд орох, ханиах, найтаах, халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

Хэн тусах эрсдэлтэй вэ?

Яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран нас харгалзахгүй хэнд ч халдварлаж болно.

Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх.
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх.
  • Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх.
  • Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэй болохыг анхаарах.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос