Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Д витамины дутагдал тогтоох
Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг. Д витамин дутагдал нь хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болох аюултай.

Монгол Улсын бүс нутаг Витамин Д-гийн архаг дутагдалтай хэсэгт тооцогддог байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 21 аймаг болон найман дүүргийн иргэдийг түүврийн аргаар сонгон авч, Д витамин тодорхойлох судалгаанд хамруулжээ. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, эрэгтэйчүүдийн 80% нь Д витамины архаг дутагдалтай болон нөөц багатай гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь 2014 онд хийсэн судалгаатай харьцуулахад хоёр дахин ихэссэн үзүүлэлт бөгөөд цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Д амин дэмийн дутагдал дархлалын системийг сулруулахаас гадна ясны сийрэгжилттэй болгох олон уршиг дагуулдаг. Мөн Д амин дэмийн дутагдал нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог.

Витамин Д дутагдлын үед доорх шинж тэмдэг илэрч болно.

  • Шээс хурц үнэртэй болох
  • Хүүхэд хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
  • Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
  • Ясны хэлбэр алдагдаж мурийх
  • Даралт ихсэх
  • Ядрах
  • Үе мөчөөр өвдөх
  • Дархлаа сулрах

Дараах тохиолдолд Д витаминыг уухыг хориглоно.

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дахь Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дахь кальцийн хэмжээ их байгаа үед уухгүй.

Та цусан дахь витамин Д-гээ шалгуулсны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй. Та энэхүү сонжоогоор өөрийн Д витамины түвшингээ тогтоож Д витамины дутагдлаас сэргийлээрэй.

Д витамины дутагдал тодорхойлох асуумж

0-7 оноо: Та Д витамины дутагдалтай байна. Таны хувьд зөвхөн хоол хүнснээс Д витамин хэрэгцээгээ хангах боломжгүй тул Д витамины шинжилгээ хийлгэн эмчийн зөвлөгөө авч нэмэлтээр витамин уух шаардлагатай. Мөн та бараан арьстай, өдрийн ихэнх цагийг дотор өнгөрөөдөг бол өвөл, хавар, намрын улиралд өдөр бүр эмчийн зөвлөсөн тунгаар уух хэрэгтэй.

8-12 оноо: Танд Д витамин хангалтгүй байна. Д витаминаар баяжуулсан хүнс хэрэглэж байх хэрэгтэй бөгөөд Д витамины дутагдлаас сэргийлэн шинжилгээ өгч эмчийн зөвлөгөө авч өвөл, хавар, намрын улиралд тогтмол витамин уугаарай.

13 болон түүнээс дээш: Таны Д витамины түвшин хангалттай. Та шинжилгээ өгч баталгаажуулаад урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зөвлөсөн тунгаар өвөл, хавар, намрын улиралд тогтмол ууж байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 дугаараас лавлана уу.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос