БНСУ-ын Цээжний хөндий, зүрх судасны мэс заслын нийгэмлэгийн 56 дахь удаагийн хуралд Интермед эмнэлгийн зэмч нар амжилттай оролцоод ирлээ. Тус хуралд “Гибрид мэс заслын технологи” сэдвээр Зүрх судасны мэс заслын эмч Ж.Эрдэнэсүрэн, “Интермед эмнэлгийн Цээжний хөндийн дурангийн мэс заслын туршлага” сэдвээр Цээжний хөндийн мэс заслын эмч М.Одбаатар эмч нар илтгэл хэлэлцүүлсэн байна.
