Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

КОВИД-19 оношилгооны цэгээр автомашинтай үйлчлүүлэх иргэдэд өгөх мэдээлэл

Шинжилгээний бүртгэл: https://online.intermed.mn/

Шинжилгээний үнэ:

  • Түргэвчилсэн (Rapid) шинжилгээ 33,000₮
  • ПГУ (PCR) шинжилгээ 98,000₮
  • ПГУ/PCR + DELTA/ДЕЛЬТА багц шинжилгээ 148,000₮

Цагийн хуваарь:

ПГУ/PCR + DELTA/ДЕЛЬТА багц шинжилгээ

  • Мягмар 11:00-17:00
  • Пүрэв 11:00-17:00
  • Ням 9:00-13:30

ПГУ/PCR шинжилгээ

  • Даваа-Баасан: 08:00-16:00
  • Бямба: 09:00-15:30
  • Ням: 09:00-13:30

Түргэвчилсэн/Rapid шинжилгээ

  • Даваа-Баасан: 08:00-16:30
  • Бямба: 09:00-15:30
  • Ням: 09:00-13:30

Түргэвчилсэн шинжилгээний xариу 2 цагийн дотор, ПГУ шинжилгээний хариу 24 цагийн дотор, ПГУ/PCR + DELTA/ДЕЛЬТА багц шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах ба таны бүртгэлтэй утас, мэйлээр мэдээлэл очно.

Тусгай үүргийн нислэгээр гадаад явах хүмүүс ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.

Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих болон дамжин нисэх үйлчлүүлэгч нар ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу

  • Мэдээллийн ажилтан:7701-1111, 7700-0103
  • Зөвхөн байгууллагаар шинжилгээнд хамрагдах бол дараах дугаарт холбогдоно уу.
  • Утас: 8008-1919, 8604-3838

​Шинжилгээ өгөх заавар

Шинжилгээ өгөхөөр ирэхдээ ТА:

  • Иргэний үнэмлэх, Гадаад пасспорт аль нэгийг заавал авч ирэх
  • Амны хаалт зүүсэн байх
  • Хуурай цаасан салфетка бэлтгэх
  • Эмнэлгийн ажилчдын зааварчилгааг дагах шаардлагатай.

Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнөөс:

  • Хоол идэхгүй, шингэн зүйл уухгүй
  • Ам, хамраа зайлахгүй
  • Эм уухгүй
  • Тамхи татахгүй
  • Бохь зажлаагүй байна.

Зөвхөн цаг авсан үйлчлүүлэгч шинжилгээ авах хэсэгт ирээд:

  • Амны хаалтаа байнга зүүнэ
  • Машинаас буухгүй
  • Машины цонх нээхгүй
  • Бусад машины урсгалд саад хийхгүй
  • Зөвхөн нэг урсгалаар явна
  • Чиглүүлэгчийн удирдамжийг дагана.

Бүртгэлийн цэгт ирээд:

  • Амны хаалт байнга зүүнэ
  • Машинаа унтраана
  • Машины радиог унтрааж, утасны дууг хаана
  • Машинаас буухгүй байна
  • Зөвхөн нэг талын цонхоо нээнэ
  • Шинжилгээ өгөх хүн овог, нэр, регистрийн дугаараа хэлнэ
  • Бичиг баримтаа шалгуулна (Иргэний үнэмлэх)

Дундын хүлээх хэсэгт:

  • Амны хаалт байнга зүүнэ
  • Машинаас буухгүй
  • Машины цонх нээхгүй
  • Хоол идэх, шингэн зүйл уухгүй
  • Ам, хамраа зайлахгүй
  • Онцын шаардлагаүй бол Та шинжилгээний хариу гартал гэртээ байхыг зөвлөж байна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд бид зааврын дагуу ХӨСҮТ-д мэдээлж хөл хорионы арга хэмжээ авах болно.
  • Интермед эмнэлгээр үйлчлүүлсэнд баярлалаа!

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба