Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

COVID-19 вирусийн эсрэг Sputnik V вакцин хийнэ.

Интермед эмнэлэг COVID-19 вирусийн эсрэг Sputnik V вакциныг 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд олон нийтэд төлбөртэйгээр хийнэ.

Вакцинд бүртгүүлэх заавар

1. Интермед апп татан суулгана.

Апп-ын хамгийн сүүлийн хувилбарыг татан авах линк:

Апп руугаа ороод баруун дээд хэсэгт байгаа цагаан эргэлдсэн сум дээр дараад cache цэвэрлээрэй. Апп-тай холбоотой асуулт байвал

https://www.facebook.com/groups/175235484301975/

группт нэгдэн ороорой.

2. Бүртгэл үүсгэнэ.

Зүүн дээд талын Туслах цэсний Нэвтрэх- Шинээр бүртгүүлэх хэсэгт нэвтэрнэ. Асуултын дагуу хариулж бүртгэлээ үүсгэнэ. Овог, нэрээ крилл үсгээр, зай авахгүй бичихийг анхаараарай.

3. Вакцины цаг авах

Нүүр хуудасны Вакцин цэсэнд нэвтэрнэ. Хийлгэх өдөр, цагаа сонгоно. 30 минутын дотор төлбөрөө төлж, цагаа баталгаажуулна.


Спутник V вакциныг дэлхийн 60 гаруй оронд хэрэглэж байгаа бөгөөд Монгол улс тус вакциныг бүртгэсэн 23 дахь улс юм.

Вакцины нэр: “Gam-COVID-Vac”. SARS-CoV-2 вирусаар үүсгэгдсэн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хосолсон вектор вакцин

Үйлдвэрлэсэн газар: ОХУ, ЭМЯ-ны харъяа Гамалея төв

Насны заалт: 18-аас дээш насны хүн

Хэв шинж: Хүний аденовирусийн 26 болон 5 хэв шинжийн генийн хэсгүүд дээр коронавирусийн генийн хэсгийг генийн инженерчлэлийн аргаар залган гарган авсан.

Хийгдэх тун: 1 хүнд нийт 2 тун вакцин хийнэ. Эхний тунг 0.5 мл хийснээс 21-90 хоногийн дараа 2 дахь тунг 0.5 мл-ээр гарын бугалганд тарина.

Үнэ: 2 тун вакцин нийлээд 120,000₮

Эсрэг заалт:

  • Биеийн халуун 37°-с дээш
  • 18-аас доош настай
  • Жирэмсэн эсвэл хөхүүл
  • Вакцины найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэмтгий эсвэл харшилдаг
  • Цочмог халдварт ба халдварт бус өвчтэй
  • Архаг өвчний сэдрэлийн үед
  • Хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог халдвар эсвэл ходоод гэдэсний цочмог үрэвсэлтэй
  • Хорт хавдартай өвчтөн
  • Эхний тун хийхэд харшил урвал өгсөн бол 2 дахь тунг хийхгүй.

Вакцин хийлгэсний дараах зөвлөмж

Вакцин тарьсан хэсэгт улайх, хавдах, хөндүүрлэх, загатнах шинж илэрч болох ба аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед гараар хүрэх, маажих, угаах, боолт хийх, эм, тос түрхэх, бусад зүйлээр жин тавьж болохгүй. Хөнгөн хэлбэрийн халуурах, үе мөч, булчин өвдөх, нойрмоглох, толгой өвдөх, ховор тохиолдолд хэсгийн тунгалгийн булчирхай томрох шинж байж болох ба үүнд ямар нэг эмчилгээ хэрэггүй. Вакцин хийлгэснээс хойш 3 хоногт согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн xэрэглэж болохгүй.

Дээр дурьдсан түгээмэл шинж тэмдгээс өөр хэт мэдрэгшлийн урвал, хэвийн бус шинж илэрч байгаа тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандах буюу 8000-9353, 8000-2353 дугаарт холбогдоно уу!

 

 

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос