Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж эхлээд байна.
Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна. Anti-SARS-CoV-2-N төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Энэ шинжилгээ нь N уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна. Шинжилгээний мэдрэг чанар 99.5%.
Шинжилгээг хэн өгөх вэ?
- Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн
- Идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин (БНХАУ-ын Vero Cell) хийлгэсэн хүмүүст зөвлөнө. Өөр бусад төрлийн (vector, mRNA) вакцин хийлгэсэн бол энэ шинжилгээг хийхгүй.
Шинжилгээг цусаар авах ба хариу 1 цагийн дараа, ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно. Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторит тус шинжилгээг өгөх боломжтой.
- Хаяг: Интермед эмнэлгийн гадаа автобус лаборатори
- Цагийн хуваарь: Даваа- Баасан 08:00-16:00, Бямба 08:30-15:30, Ням 08:30-13:30
- Шинжилгээний үнэ: 40,000₮
Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц үзэх шинжилгээний тайлбар
Жич: Дархлаа тогтоцын шинжилгээний хариу хэт бага байвал 1-2 сарын хугацаанд давтан өгч дархлаа тогтоцоо шалгуулахыг зөвлөж байна.