Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ ирлээ.
Нийтэлсэн огноо: 2021-05-14

Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж байна.

Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах 2 төрлийн шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна. Энэ шинжилгээ нь S болон N уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна.

Anti-SARS-CoV-2-S төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Шинжилгээний мэдрэг чанар 96.6%.

Anti-SARS-CoV-2-N төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин (VeroCell) хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Шинжилгээний мэдрэг чанар 99.5%.

Шинжилгээг хэн өгөх вэ?

  • Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн
  • Anti-SARS-CoV-2-S шинжилгээ: Ковид-19 вирусийн эсрэг бүx төрлийн вакцины (VeroCell, Sputnik V, Astrazeneca, Pfizer, Moderna) 2 тунг хийлгэснээс хойш 14 хоног болсон хүмүүс
  • Anti-SARS-CoV-2-N шинжилгээ: Ковид-19 вирусийн эсрэг идэвхгүйжүүлсэн вирусийн вакцины (VeroCell) 2 тунг хийлгэснээс хойш 14 хоног болсон хүмүүст зөвлөнө.

Шинжилгээг цусаар авах ба хариу 1 цагийн дараа, ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно. Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторит тус шинжилгээг өгөх боломжтой.

  • Хаяг: Хан-Уул дүүрэг, 19 хороо, АПУ ХК-ийн зүүн гар талд Интермед эмнэлэг
  • Цагийн хуваарь: Даваа- Баасан 08:00-16:00, Бямба 08:30-15:30, Ням 08:30-13:30 (Цаг авахгүй)
  • Үнэ: Anti-SARS-CoV-2-S шинжилгээ 60,000₮, Anti-SARS-CoV-2-N шинжилгээ 40,000₮

Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц үзэх Anti-SARS-CoV-2-S шинжилгээний тайлбар

Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц үзэх Anti-SARS-CoV-2-N шинжилгээний тайлбар

Жич: Дархлаа тогтоцын шинжилгээний хариу хэт бага байвал 1-2 сарын хугацаанд давтан өгч дархлаа тогтоцоо шалгуулахыг зөвлөж байна.

Эсрэг бие үзэх шинжилгээний хариу ямар утгатай вэ?

Xэрвээ таны хариу эерэг буюу дархлаа тогтсон гэж гарвал:

Та өмнө нь короновирусийн халдвар авч байсан гэсэн үг юм. Хэдийгээр ямар нэг шинж, тэмдэг илрээгүй боловч халдвараар өвдөөд эдгэсэн байж болно. Халдвараар өвдсөний дараа хүний биед вирусийн эсрэг бие үүснэ. Мөн вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсанаар биед эсрэг бие үүсдэг.

Эсрэг биеийн хэмжээг тодорхойлсноор вакцинд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулна. Одоогоор хүний биед эсрэг бие ямар хугацаанд байдаг эсэх тухай судалгааны шатанд явж байгаа бөгөөд хэрэв маш бага хэмжээний эсрэг бие байвал эсрэг бие тогтоох шинжилгээг 1-2 сарын дараа дахин өгөхийг зөвлөж байна.

Таны биед хангалттай эсрэг бие үүссэн боловч халдвар авах эрдсэл байдаг тул та хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглээрэй!

Xэрвээ таны хариу сөрөг буюу дархлаа тогтоогүй гэж гарвал:

Та короновирусийн халдвараар өвдөж байгаагүй гэсэн үг юм. Энэ тохиолдолд вирусийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөнө.

Хүний бие халдвар авснаас 1-3 долоо хоногийн дараагаас эсрэг бие үүсгэж эхлэдэг бөгөөд зарим хүн эсрэг биеийг огт үүсгэхгүй байж болно. Ийм тохиолдолд шинжилгээний xариу сөрөг гарах магадлалтай байдаг.

Эx сурвалж:https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/testing/serology-overview.html

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос