Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Чихрийн шижингийн талаарх зөвлөгөө
Нийтэлсэн огноо: 2020-11-14

НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байв.

2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байна.Үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Өвчтөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгаас чухал.

Чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг. Эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.Өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, мэргэжлийн эмчийн хяналтанд орж шинжилгээ оношилгоог цаг тухайд нь хийлгэж байх шаардлагатай аж.

Та энд дарж чихрийн шижингийн үеийн холллолтын зөвлөгөөтэй танилцана уу

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+