Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД САЛБАР КЛИНИКЭЭ НЭЭЛЭЭ.

Интермед эмнэлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд олон улсын стандартад хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Цогтцэций сумын Цэций хороололд өөрийн салбар клиникээ байгуулан энэ оны 06 сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийнэ.

Интермед эмнэлэг нь 2014 онд УБ хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгуулагдсан ба иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч 2015, 2018 онд Үндэсний магадлан итгэмжлэл, 2019 болон 2022 онд MNS – ISO-15189 стандарт,  2016, 2019 онд олон улсын JCI магадлан итгэмжлэлийг авч үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэснийгээ баталгаажуулсан байна. Улмаар үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх зорилго тавьж 2020 онд УБ хотын Сонгинохайрхан дүүрэгт,  2021 онд Сүхбаатар дүүрэгт тус тус өөрийн салбар клиникүүдээ нээн ажиллуулаад байна.

“Интермед – Цогтцэций” салбар клиникт Интермед эмнэлэгт мөрддөг үндэсний болон олон улсын бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлж Интермед төв эмнэлэгтэй ижил түвшний чанар, стандартын үйлчилгээг үзүүлэхээс гадна цахим системээр холбогдож оношийн баталгаажилт, нарийн мэргэшлийн зөвлөгөөг цахимаар авах боломжтой болох юм. Тус салбар клиникт мөн орон нутгийн хүн амын өвчлөл, эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн мэргэшлийн эмч нарын баг төв эмнэлгээс ирж үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, Интермед эмнэлэг нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, ярвигтай тохиолдлуудад оношийн баталгаажуулалт хийх, эмнэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг дэмжлэгийг үзүүлэхээр орон нутгийн удирдлагуудтай ярилцаж байна.

Интермед-Цогтцэций клиник салбарт дараах төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Дотор (уушги, хоол боловсруулах)
  • Хүүхдийн тусламж үйлчилгээ
  • Эмэгтэйчүүд
  • Сувилахуйн үйлчилгээ
  • Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө
  • Дүрс оношилгоо (хэт авиан оношлогоо, рентген зураг)
  • Лабораторийн шинжилгээ
  • Өдрийн эмчилгээ

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 08:00-17:00
  • Бямба 09:00-14:00
  • Нямд амарна

Утас: 7701-1111

Байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум 46047,Өгөөмөр 4-р баг, Цэций хороолол, 11-р байр 1-1 тоот

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос