Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Антибиотик гэж юу вэ?

Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянгын өсөлтийг сааруулдаг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл юм.

Антибиотикийн үүсэл хөгжил

Антибиотикийн үүсэл хөгжлийн талаар товчхон танилцуулвал хамгийн анхны антибиотик болох пенциллин 1928 онд үүссэн үүнээс хойш 12 жилийн дараа тухайн бүлгийн антибиотикт өвчин үүсгэгч бактери маань тэсвэртэй болсон.

Пенциллиний бүлгийн антибиотикийн дараа макролид, карбопеми, тетрациклины бүлгийн антибиотикүүд үүсэж бий болсон ба мөн тухайн бүлгийн антибиотикуудад өвчин үүсгэгч бактерууд нь маш хурдан дасал болсон. Сүүлийн 30 жил шинэ бүлгийн антибиотикууд хараахан нээгдээгүй байна. Үүнээс харахын бол антибиотикийг зохисгүй хэрэглэж байгаа нь харагдаж байна.

Антибиотикийн зохистой хэрэглээ

Антибиотикийг нян буюу бактерийн гаралтай халдварын үед л хэрэглэнэ.

Антибиотикийг сонгон хэрэглэхдээ вирусээр үүсгэгдсэн ханиад, томуу, бронхит зэрэгт хэрэглэхгүй. Харин бактерийн гаралтай хөхүүл ханиад, хоолойн стрептококкын нянгийн халдвар, шээсний замын халдварын үед хэрэглэнэ.

Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Антибиотик хэрэглэхийн өмнө антибиотик мэдрэг чанарын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг өгсөн байх хэрэгтэй. Мөн биеийн жин , нас, өвчний хүнд, хөнгөний зэргээс хамааран эмч таньд тохирсон оновчтой антибиотикийг, зохих тунгаар сонгон хэрэглэнэ.

Антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө та ямар нэг антибиотикт харшилтай бол эмчдээ заавал мэдэгдээрэй.

Антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цагт, тогтоосон хугацааны турш бүрэн гүйцэт хэрэглэх нь зүйтэй.

Өвчний шинж тэмдэг арилсан ч та эмчийн зөвлөсөн хоногийн турш гүйцэт хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэхээс сэргийлэх болно.

Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор, эмийн заавар мөн эмзүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй.

Антибиотик хэрэглэж байх үед ямар нэг харшлын шинж тэмдэг болох арьс, нүд улайх, арьс загатнах, харшлын шинж тэмдэг илэрвэл эм уухаа зогсоон эмч болон эмзүйч, эмнэлгийн мэргэжилтэнд цаг алдалгүй хандаарай.

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

  • Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ
  • Оношилоход төвөгтэй болно
  • Хүний биеийн ашигтай нянг устгана
  • Мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлнэ
  • Өвчний үүсгэгч нянд дасан зохицож тухайн антибиотикт эмчлэгдэхгүй болохыг анхаарах хэрэгтэй.

Антибиотикийн дасал гэж юу вэ?

Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэгч нянгууд өөрчлөгдөн тухайн халдварыг эмчлэгч антибиотикт дасалтай болохыг хэлнэ.

Антибиотикийн дасал үүсэх шалтгаан:

  • Антибиотикийг хэтрүүлэн их бичих
  • Эмчилгээний явцад антибиотикийг бүрэн гүйцэт хэрэглэхгүй дутуу орхих
  • Хөдөө аж ахуйн салбарт антибиотикийг хэт их хэрэглэх
  • Эрүүл ахуйн хяналт халдваргүйжүүлэлт хангалтгүй байх
  • Шинэ антибиотик нээн гаргах боломж хомс байх

Антибиотик хэрэглэж байх үедээ:

  • Сүү сүүн бүтээгдэхүүн
  • Цитрусын гаралтай бүтээгдэхүүн
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

Хэрэв өмнө дурьдсан зүйлийг антибиотикийн эмчилгээний үед хэрэглэвэл эмийн эмчилгээний үр дүн буурч , эмийн гаж нөлөө илэрч болзошгүйг анхаараарай.

Антибиотикийг эмчийн жорын дагуу зөв зохистой хэрэглэцгээе!|

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос