Anti-SARS-CoV-2-S төрлийн уураг нь Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн болон вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Энэ шинжилгээ нь S уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна. Шинжилгээний мэдрэг чанар 96.6%.
Шинжилгээг цусаар авах бөгөөд хариу ачаалал хэвийн үед 1 цагийн дараа, шинжилгээний ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно.
⏰ Цагийн хуваарь:
- Даваа- Баасан 08:00-16:00
- Бямба 09:00-16:00
- Ням Ажиллахгүй
- /Цаг авах шаардлагагүй/