Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

2022 оны 2 сарын 1-28-г дуустал Ахмадын багц үзлэг, шинжилгээ 20% хямдарлаа.
Нийтэлсэн огноо: 2022-01-30

Интермед эмнэлэг ахмадууддаа зориулан АХМАДЫН БАГЦ ШИНЖИЛГЭЭГ 2-р сарын 1-28 хүртэл 20% хямдрууллаа.

Багц шинжилгээний дэлгэрэнгүйг эндээс аваарай.

Багцад хамрагдахаар ирэхдээ Даваа-Баасан гаригийн өглөө 08:00-11:00 цагийн хооронд ирнэ.

Шинжилгээний зааварчилгаа: 

  • Шинжилгээ хийлгэхээс өмнөх орой 19 цагаас хойш юм идэхгүй, 21 цагаас хойш шингэн зүйл уухгүй, бохь зажлах, тамхи татахгүй байна. Шинжилгээ хийлгэхээс 2-3 хоногийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байна.
  • Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол урьдчилан мэдэгдэнэ үү.
  • Зайлшгүй уух зүрх болон даралтны эм байгаа бол өглөөний 4 цагт багахан усаар даруулж ууна.
  • Дурангийн шинжилгээг (дурантай багцад) тайвшруулалттай хийлгэх тул асран хамгаалах хүн байлгах ба тухайн өдөр жолоо барихгүй байхыг анхаарна уу.
  • Дурангийн шинжилгээний явцад эдийн шинжилгээ болон ургацаг авах шаардлага гарч болзошгүй тул цус шингэлэх эмийг (мөн инсулин, төмрийн бэлдмэл) шинжилгээ хийлгэхээс 72 цагийн өмнө зогсоох шаардлагатай.
  • Өтгөний сорьцыг бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэл ууснаас хойших эхний өтгөнөөс зориулалтын саванд зааврын дагуу ус, шээс зэргийг холилдуулахгүйгээр савны халбагаар 3-5 удаа таслан авна. Цэвэр хуурай саванд бие засна. Сорьцыг 2 цагийн дотор лабораторид хүргэнэ. Боломжгүй тохиолдолд хөргөгчинд /2-8 хэмд/ хадгалж, 48 цагийн дотор лабораторид хүргэнэ. (Сорьцын савыг дүүртэл сорьц цуглуулахгүй. Өтгөн нь хэт хатсан эсвэл хэ шингэн байж болохгүй.)
  • Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр сироп, улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх.
  • Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй, дууссанаас хойш 3 хоногийн дараа өгнө.
  • Хэвэр өглөөний өлөн шээсийг зориулалтын сорьцын саванд авсан бол 2 цагийн дотор авчирна.
  • Шээсийг эхлэл болон төгсгөл хэсгээс авалгүй, дунд хэсгээс авна.
  • Эрчүүд түрүү булчирхайн хэт авиан шинжилгээнд хамрагдах учир өглөө шээлгүй, давсганд шээстэй ирнэ.

Мэдээллийн ажилтан: 7701-1111

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+