Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг Ковидын эсрэг хамтдаа сэдвийн хүрээнд 5 дахь удаагийн эрдмийн чуулганаа зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2021-10-26

Интермед эмнэлэг “Ковидын эсрэг хамтдаа” сэдэв дор Эрдмийн чуулганаа 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн эрдмийн чуулганд 17 судалгааны ажил, 10 эмнэлзүйн тохиолдол танилцуулагдан шилдгүүдээ тодрууллаа. Хэлцэгдсэн судалгааны ажлуудын хамрах хүрээ, судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын чанар жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн улам ихэсч байгааг шүүгч эрдэмтдийн баг онцлон тэмдэглэлээ.

Судалгааны ажлын төрөлд лабораторийн тасгийн эмч Э.Мөнхтуяа нарын “SARS-CoV-2-ийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразийн гинжин урвалын аргаар илрүүлсэн дүн” судалгааны бүтээл 1 байр, мэс заслын тасгийн эмч Гэндэнсүрэн нарын “Tumor-stage specific survival after gastric cancer surgery in Mongolia” ретроспектив судалгаа 2-р байр, дүрс оношилгооны тасгийн эмч Ш.Батнасан, Г.Чанцалсүрэн болон тасгийн эмч нарын хамтарсан бүтээлүүд болох “Relationship between Coronary CT calcium score and coronary arterial significant stenosis”, “Patterns and Prevalence of Unruptured Intracranial Aneurysm on MR Angiography” бүтээлүүд 3-р байрыг тус тус эзэллээ.

Эмнэлзүйн тохиолдлын төрөлд Сонгино хайрхан клиникийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Сарантуяа нарын “Гепатитийн С вирусийг устгах үед грануломоз гастрит эмчлэгдсэн эмнэлзүйн ховор тохиолдол” 1-р байр эзэлсэн бол урологийн эмч С.Амарсайханы “Case Series: Early experience of Laparoscopic Radical Cystectomy due to bladder malignancy” тохиолдол удааллаа.

Сувилахуйн судалгааны төрөлд хүүхдийн тасгийн сувилагч Ч.Алтанзул нарын хамтын бүтээл болох “Ротавирусийн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдсан байдал” судалгаа шалгарч тэргүүн байрыг эзэллээ.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+