Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

JCI ГЭЖ ЮУ ВЭ?

Joint Commission International (JCI) байгууллага нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч олон улсын байгууллага юм. АНУ-ын Чикаго хотод төвтэй JCI байгууллагын гол зорилго нь эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч бүрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган, өндөр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд оршино. Үүний тулд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилго бүхий бүлэг стандартуудыг 3 жил тутам шинэчлэн эмнэлгүүдээр биечлэн ирж стандартын мөрдөлтийг хатуу хянаж, шалгадаг байна.

Түүх

JCI байгууллага нь 1994 онд АНУ-ын Үндэсний Магадлан Итгэмжлэлийн JCAHO байгуулагаас өрх тусгаарласан ба одоогоор дэлхийн 100 гаран улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. JCI байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт ажилласан туршлагатай олон улсын шинжээч, зөвлөхүүдийн багийг магадлан итгэмжлэлдээ ашигладаг юм.

Алсын хараа

JCI байгууллага өөрийн алсын хараагаа дэлхийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сургалт, зөвлөмж , магадлан итгэмжлэл гэсэн сувгуудаар дамжуулан тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах явдал гэж тодорхойлсон байдаг.

АЛТАН ТАМГА ГЭЖ ЮУ ВЭ?

JCI магадлан итгэмжлэл нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ‘алтан стандарт’ болж дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт хэдийн хүлээн зөвшөөрөгджээ. JCI стандартын хатуу шалгуурыг амжилттай давсан тохиолдолд тухайн эмнэлэг Алтан тамгаа гардан авч чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн баталгаа болгон эмнэлэг дотроо байршуулдаг. Дэлхийн хаана ч JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй бол алтан тамгаар нь таних боломжтой байдаг. JCI магадлан итгэмжлэл нь эрүүл

мэндийн салбар төдийгүй засгийн газар, яам даатгал, бизнесийн компаниудын сайшаал хүндлэлийг хүртээд байна.

ЯАГААД JCI МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ ГЭЖ...

Та JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж бaйгаа бол та олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ авч байна гэж ойлгож болно.JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн онцлог:

· Өндөр чанартай тусламж үйлчилгээ

· Үйлчлүүлэгч, ажилчдынхаа аюулгүй байдлыг дээд зэргээр хангана

· Маш хатуу шалгууртай эрүүл мэндийн ямар ч шалгалтанд ороход хэзээд бэлэн байдал

· Нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ

· Олон улсын стандартыг цаг ямагт дагаж мөрдөнө

JCI МАГАДЛАНГИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

JCI байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 8 төрлийн байгууллагыг магадлан итгэмжилдэг байна. Үүнд: эмнэлэг, их сургуулийн харьяа эмнэлэг, үүдэн эмнэлэг, клиник лаборатори, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийдэг байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв багтана.

JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч Та аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авна гэдэгт илтгэлтэй байж болно.

Тус эмнэлгийн чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар https://www.jointcommissioninternational.org/contact-us/report-a-quality-and-safety-issue/ хаягт хандаж болно.

Багц шинжилгээ
Мэдээ мэдээлэл
Шинэ ажлын байр 200+