Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн “Эрдмийн чуулган – 6” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2022-11-01

Интермед эмнэлгийн “Эрдмийн чуулган – 6” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эрдмийн чуулганд 13 судалгааны ажил, 8 эмнэлзүйн тохиолдол, 6 сувилахуйн судалгааны ажил эхний шатнаас шалгаран танилцуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Хэлцэгдсэн судалгааны ажлуудын хамрах хүрээ, судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын чанар жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн улам ихэсч байгааг шүүгч эрдэмтдийн баг онцлон тэмдэглэлээ.

Судалгааны ажлын төрөлд лабораторийн тасгийн эмч анагаах ухааны магистр Э.Мөнхтуяа нарын Whole-Genome Sequencing Of Sars-Cov-2 Circulating During 2020-2021 In Mongolia” судалгааны бүтээл 1 байр, Хоол боловсруулах, дурангийн тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Энхжаргалын “Differential Diagnosis Of Pancreatic Lesions By Endoscopic Ultrasound-Guided Fine-Needle Aspiration/Biopsy (Eus-Fna/B)  судалгаа 2-р байр, Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, анагаах ухааны магистр Б.Хулан нарын “Vitamin D effects on Perinatal Outcomes in Intermed hospital “ бүтээл 3-р байрыг тус тус эзэллээ.

Эмнэлзүйн тохиолдлын төрөлд Гэмтэл согог заслын эмч Ч.Төмөр-Очирын “Шагайн цэвэр мултралын ховор тохиолдол  1-р байр эзэлсэн бол Эрчимт эмчилгээний тасгийн эмч анагаах ухааны магистр Б.Батсүрэнгийн A Case of Diabetic Ketoacidosis Associated with Guillain-Barré Syndrome with Autonomic Dysfunction тохиолдол удааллаа.

Сувилахуйн судалгааны төрөлд 31-р тасгийн сувилагч Р.Алтанзагасийн “Study of Nurses’ Knowledge about Infection Control” бүтээл тэргүүн байр эзэлсэн бол Сонгинохайрхан салбар клиникийн ахлах сувилагч Н.Эрдэнэчимэг нарын “Study of children’s neurological diseases in Intermed-Songinokhairkhan branch”, Эм зүйн тасгийн эм найруулагч М.Наранжаргал нарын “Ариутгал халдваргүйтгэлийн бодистой харьцдаг ажилчдын мэдлэгийг үнэлэх судалгаа”  зэрэг бүтээлүүд тус тус дэд байранд шалгарлаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+