Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Сувилахуйн сургуулийн 3, 4-р түвшний оюутнуудад зориулан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2022-04-15
Интермед эмнэлэг ирээдүйн сувилагч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байран дээр нь дадлагажуулах, олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд сургах, улмаар ажлын байраар хангах зорилгоор АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 3, 4-р түвшний оюутнуудад зориулан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.
Сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг Интермед эмнэлгийн үйл ажиллагаа, орчинтой танилцан, дадлагажихыг урьж байгаа бөгөөд хичээлийн бус цагаараа цалинтай дадлагажих, хагас цагаар ажиллах бүрэн боломжтойг танилцууллаа.
Мөн өдөрлөгийн үеэр 2021-2022 хичээлийн жилд Интермед эмнэлгийн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сургуулиа төгсөөд Интермед эмнэлэгт ажиллах урилгыг гардуулсан юм.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+