Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“ХАМАР НАРМАЙН ХАВДАРЫН ҮЕИЙН ДҮРС ОНОШИЛГОО” сэдэвт сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа.
Нийтэлсэн огноо: 2025-03-31

Эмч нарын баярыг угтан 2025/03/29 өдөр АШУҮИС АУС-н ЧХХ тэнхим, Интермед эмнэлэг, ЭМЖЖ эмнэлэг хамтран “ХАМАР НАРМАЙН ХАВДАРЫН ҮЕИЙН ДҮРС ОНОШИЛГОО” сэдэвт сургалт семинар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч нар болон дүрс оношилгооны нийт 125 эмч нар хамрагдлаа.

Сургалтаар Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, Канад улсын Dalhousie Их Сургуулийн дэд профессор, дүрс оношилгооны зөвлөх эмч Э.Ундрах-Эрдэнэ болон АШУҮИС АУС-н ЧХХ -н тэнхимийн эрхлэгч, ЭМЯ-ны Чих хамар хоолойн салбар зөвлөлийн дарга, АУ доктор, дэд профессор Э.Жаргалхүү, Интермед эмнэлгийн ЧХХ -н тэргүүлэх зэргийн эмч Д.Сарантуяа нар илтгэл тавилаа. Үр өгөөжтэй сайхан сургалт болсон гэдэгт итгэлтэй байна.

Тус сургалтыг зохион байгуулахад гүнээ туслалцаа үзүүлсэн Интермед эмнэлгийн захиргаа, АУ доктор, дэд профессор Э.Жаргалхүү болон, Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, Э.Ундрах-Эрдэнэ нарт гүнээ талархал илэрхийлж байна.

Хүндэтгэсэн.
Интермед эмнэлгийн Чих хамар хоолой, толгой хүзүү, нүдний мэс за слын тасаг

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights