Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хавдрын чиглэлээр харилцан ярилцах нээлттэй өдөрлөг боллоо
Нийтэлсэн огноо: 2025-03-28

🤗 Таныг сонсож байна 🤗

Интермед эмнэлэг хавдраар өвдсөн хүн, тэдгээрийн гэр бүлд зориулж мэдээлэл, зөвлөгөө өгөх, сонирхсон асуултад хариулах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналтын тухай мэдээлэл солилцох энэхүү цуврал өдөрлөгийн эхний уулзалт “Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдвийн хүрээнд явагдсан байна.

Энэ удаагийн уулзалтад алс холын Хөвсгөл аймгаас зөвлөгөө авахаар ирсэн, хавдраар дөнгөж оношлогдоод оношоо сонссон, олон удаагийн химийн эмчилгээгээ сэтгэлийн хатаар даван туулсан зэрэг зөвхөн хавдраар өвчлөгсдийн л ойлгох тэсвэр тэвчээр, сэтгэлзүйг ойлгуулсан уулзалт болж өнгөрлөө.

Мэдээлэл, зөвлөгөө өгсөн Интермед эмнэлгийн Хавдрын эмч Б.Даваадаш, Интермед эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, Клиникийн профессор, Ахлах зэргийн эмч А.Болд болон мэс засал, хавдрын бусад эмч нартаа, хүрэлцэн ирж, санал сэтгэгдлээ солилцсон, мэдээлэл авсан хүн бүрд талархал илэрхийлье.

Дээрx арга хэмжээ нь хоёр долоо хоногт нэг удаа 5 цуврал xэлбэрээр дахин явагдах болно.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights