Интермед эмнэлэг болон Олон улсын RAD-AID байгууллага нь дүрс оношилгооны тусламж үйлчилгээг сайжруулах, дүрс оношилгооны технологичдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын үр дүнд “Cultivating expertise in MRI physics in Mongolia through international collaboration” сэдэвт хамтарсан судалгааны ажил “Medical Imaging and Radiation Sciences” сэтгүүлд хэвлэгдлээ. Дээрx сэтгүүлийг Канадын Эмнэлгийн цацрагийн технологийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүдийн мэдээллийн хамгийн том сан болох Scopus-д бүртгэлтэй, 1.3 импакт фактор бүхий олон улсын нэр хүндтэй сэтгүүл юм.
Дүрс оношилгооны тасгийн хамт олондоо баяр хүргээд цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье!