🎗️ Интермед эмнэлэг хавдраар өвдсөн хүн, тэдгээрийн гэр бүлд зориулж мэдээлэл, зөвлөгөө өгөх, сонирхсон асуултад хариулах 5 удаагийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
🎗️ Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналтын тухай мэдээлэл солилцох энэхүү өдөрлөг нь үнэ төлбөргүй болох ба эхний уулзалт “Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдвийн хүрээнд явагдана. Сонирхсон хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
🔹 Сэдэв: “Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт”
🔹 Xэзээ: 2025.03.28 Баасан гараг, 15:00 цагт
🔹 Хаана: Интермед эмнэлэг, 4 давхар, Хурлын танхим
🔹 Мэдээлэл авах: https://www.facebook.com/share/18hRd6dCic