Интермед эмнэлгийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасаг нь ажилтны ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ бүxий хөтөлбөрийг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус тасагтай танилцахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтнууд өнөөдөр Интермед эмнэлэгт зочиллоо.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг нь ажилтны хөдөлмөрийн чадварт нөлөөлөх мэргэжлээс шалтгаалах болон ердийн өвчний эрт илрүүлэг, ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх зэрэг ач холбогдолтой билээ.