Интермед эмнэлгийн Лабораторийн тасаг нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12-р сарын 05-ны өдрийн А/485 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Гематологийн шинжилгээний 1 дэх чанарын гадаад үнэлгээг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү гадаад үнэлгээний тайлан семинарыг “Өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэх лабораторийн шинжилгээний чанарыг хангах асуудал” сэдвийн хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, үнэлгээний гэрчилгээг гардуулсан байна.
Тус тайлан семинарт нийслэлийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн 90 гаруй эмч мэргэжилтнүүд ирж оролцжээ.