Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“Intermed Fellowship” хөтөлбөрийн дүн гарлаа.
Нийтэлсэн огноо: 2025-02-12

Интермед эмнэлгээс үндсэн мэргэшил эзэмшсэн залуу эмч нарт зориулан эхлүүлсэн 2 жилийн хугацаатай “Intermed Fellowship” хөтөлбөрийн дүн гарч Интермед эмнэлэг эмч нараа хүлээн авлаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуу эмч нарт Интермед эмнэлгийн туршлагатай эмч нараас суралцаж, мэргэжлийн ур чадвараа цалинтайгаар дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм.

Тус хөтөлбөр нь дотор, дүрс оношилгоо, эх барих, эмэгтэйчүүд гэсэн чиглэлүүдээр зарлагдсан бөгөөд хөтөлбөрт 47 эмч бүртгүүлсэнээс 3 шатлалт шалгаруулалтаар 6 эмч хоёр жилийн хугацаанд цалинтай дадлагажихаар шалгарлаа.

2025 оны Intermed Fellows-доо баяр хүргэж амжилт хүсье!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights