Интермед эмнэлгийн Хоол боловсруулах ба дуран, Дүрс оношилгоо, Цээжний хөндийн мэс засал, Эмгэг судлалын тасгийн хамтарсан эмнэлзүйн тохиолдолд суурилсан “Улаан хоолой ходоодны хавдрын үеийн оношилгоо эмчилгээний цогц шийдэл” сэдэвт сургалт өнөөдөр боллоо.
Энэхүү хуралд Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийг оношлох, эмчлэх чиглэлээр ажиллаж болон суралцаж буй эмч мэргэжилтэн, дүрс оношилгоо ба мэс заслын эмч мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаас 150 гаруй хүн оролцсон байна.
Сургалтыг хамтран зохион байгуулсан Монголын Хоол боловсруулах Дурангийн Нийгэмлэг, Монгол Эм Импекс Концерний хамт олонд талархал илэрхийлье!