Интермед эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, үндсэн мэргэшил эзэмшсэн залуу эмч нарт зориулан 2 жилийн хугацаатай “Intermed Fellowship” хөтөлбөрөө эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуу эмч нарт Интермед эмнэлгийн туршлагатай эмч нараас суралцаж, мэргэжлийн ур чадвараа цалинтайгаар дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм.
Тус хөтөлбөр нь дотор, дүрс оношилгоо, эх барих, эмэгтэйчүүд гэсэн 3 чиглэлээр зарлагдсан бөгөөд хөтөлбөрт 47 эмч бүртгүүлсэнээс 3 шатлалт шалгаруулалтаар 6 эмч хоёр жилийн хугацаанд цалинтай дадлагажихаар болжээ.
Хөтөлбөрт бүртгүүлж, цаг гарган оролцсон эмч нартаа баярлалаа!