Интермед эмнэлгийн хоол зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Манай эмнэлэг нь 2014 онд байгуулагдснаасаа хойш тасралтгүй 11 дэх жилдээ хоол шим тэжээлийн зөвлөгөө өгч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчиддээ үнэлгээ хийн, өвчин болон эмчилгээнд нь тохирсон төлөвлөгөө гаргаж өгдөгөөс гадна амбулоториор үйлчлүүлж буй хүмүүст ганцаарчилсан зөвлөгөөг хүргэдэг.
Урьдчилан сэргийлэх багцуудад хоол зүйн зөвлөгөө багтах ба үүн дээр нэмэлтээр:









Зөвхөн өөрт тохирсон хоол шим тэжээлийн зөвлөгөө авснаар :
● Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх
● Амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой бөгөөд зарим тохиолдолд хоолны дэглэмээр эмчлэгдэх өвчлөлүүд ч байдаг.
Nourish жин хасах хөтөлбөр
Илүүдэл жин таргалалт нь монгол улсад 15-49 насны эмэгтэйчүүдийн 46%, эрэгтэйчүүдийн 48%-г эзэлж 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй болж байгаа нь дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.
Интермед эмнэлэг болон АНУ-ын Mederva Health company хамтран эмнэлзүй суурьтай жин хасах хөтөлбөрийг 2023 оны 10 сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. App-д суурилсан хиймэл оюун ухаанаар идэж буй хоолны нийт илчлэгийг тооцоолон, хоолны бүртгэл хийж өдөр тутмын америк болон монгол хоолзүйчдийн хяналтанд жин хасах энгийн багцаас гадна, лаборатори, биеийн бүтцийн шинжилгээ багтсан цогц багцийг мөн санал болгож байна.