Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Дархан хотод ажиллалаа
Нийтэлсэн огноо: 2025-01-24

Интермед эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох зорилгоор сар бүр УБ хотоос эмч нарын баг Интермед Дархан клиник дээр ирж ажиллалаа. Энэ удаагийн баг энэ Баасан, Бямба гараг буюу 2025.01.24, 25-ны өдрүүдэд Интермед төв эмнэлгийн Дүрс оношилгоо, Гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нар Интермед Дархан клиник дээр үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгнө. Мөн эмч, мэргэжилтнүүддээ зориулж төлбөргүй сургалт хийнэ.

📌 Үзлэгийн чиглэл:
• Толгой, хүзүү, нуруу нугасны КТГ, КТ-Ангио шинжилгээний дүгнэлт
• Толгой, хүзүү, нуруу нугасны MRI/MRA шинжилгээний дүгнэлт
• Дүрс оношилгооны бусад шинжилгээний дүгнэлт, давтан зөвлөгөө
• Мөчдийн гэмтэл согог
• Үений мэс заслын үзлэг оношилгоо
• Үений тарилга эмчилгээ

📌 Сургалтын чиглэл:
• Радиологийн салбар дах Хиймэл Оюун Ухааны хэрэглээ
• Нуруу нугасны хавдрын MRI оношилгоо
• Сонирхолтой тохиолдол танилцуулга
• Мөрний үений бүтэц, оношилгоо болон эмчилгээ

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights