Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хүнсний үл зохицол гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-01-23

Хүнсний үл зохицол гэж юу вэ?

Хүнсний үл зохицол гэдэг нь таны хоол боловсруулах эрхтэн систем зарим төрлийн хоол хүнсэнд мэдрэмтгий болсонтой холбоотойгоор үүсч, улмаар таны биед удаан хугацаагаар үргэлжлэх олон янзын зовиурыг үүсгэж байдаг. Энэ нь нийт хүн амын 20%-д тохиолдох ба огцом хурц шинж тэмдгээр илрэхгүй тул оношлогдохгүй удах тал бий.

Хүнсний үл зохицлын улмаас илрэх шинж тэмдэг

  • Хэвлий гэдэс хийгээр дүүрч цардайх
  • Толгой өвдөх, толгой таллаж өвдөх (мигрень)
  • Суулгах, дотор муухайрах, бөөлжих
  • Бүдүүн гэдэсний цочрол төст хам шинж илрэх
  • Жин өөрчлөгдөх
  • Ядарч сульдах
  • Псориаз, арьсны атопик үрэвсэл, нейродерматит, батга гарах

Хүнсний үл зохицол болон хүнсний харшил хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?

Хүнсний үл зохицол болон харшил нь 2 өөр механизмаар үүсдэг тусдаа эмгэгүүд юм.
Хүнсний үл зохицол нь: Дархлааны систем хүнсний бүтээгдэхүүнд хариу урвал үзүүлж, улмаар өвөрмөц эсрэг бие (уураг) болох“IgG эсрэг бие” үүсгэх бөгөөд эдгээр нь таны нарийн гэдэсний салстыг үрэвсүүлдэг. Үүнтэй хамааралтай дээр дурдсан зовиур, шинж тэмдгүүд хоол хүнс идсэнээс хойш хожуу илэрдэг онцлогтой тул тухайн хүн тэр бүр үүсч буй зовиураа хүнс хоолноос болж байгааг анзаардаггүй.

Хүнсний харшил: Дархлааны системийн шууд хүчтэй хариу урвалаар үүсдэг. Энэ нь таны дархлааны систем хоол хүнсэнд агуулагдах уураг эсвэл бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг аюул гэж андуурснаар иммуноглобулин Е (IgE) гэх эсрэг биеийн (уураг) нөлөөгөөр үүсдэг. Энэ үед харшил үүсгэж болох хүнсийг өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэсэн ч даруй хэдхэн минутын дотор арьсаар туурах, хавагнах, амьсгал давчдах, амьсгал богиносох зэрэг хүчтэй харшлын шинж тэмдэг илэрч улмаар “Анафилакс” гэж нэрлэгдэх амь насанд аюултай урвалыг үүсгэнэ.

Оношилгоо

Хэрвээ танд хүнсний үл зохицолд хамаарах дээр дурдсан зовиуруудаас илэрч байгаа бол та Интермед эмнэлэг дээр Герман улсын R-biopharm компанийн IgG хамааралт ХҮНСНИЙ ҮЛ ЗОХИЦОЛ илрүүлэх оношлуураар шинжилгээг хийлгэхийг зөвлөж байна.

 

Багц 1: 22 үзүүлэлттэй шинжилгээ+ Эмчийн зөвлөгөө 220,500₮

  1. цавуулаг/ gluten
  2. будаа/ white rice
  3. үнээний сүү/ cow milk
  4. хонины сүү, бяслаг/ sheep milk, cheese
  5. ямааны сүү, бяслаг/ goat milk, cheese
  6. xөрөнгө/ yeast
  7. саримс/ garlic
  8. ваниль/ vanilla
  9. шар буурцаг/ soya bean
  10. буйлс самар/ almond
  11. ойн самар/ hazel nut
  12. ногоон вандуй/ green pea
  13. улаан лооль/ tomato
  14. лууван/ carrot
  15. амтлаг чинжүү / sweet pepper
  16. зөгийн бал/ honey
  17. гадил/ banana
  18. хан боргоцой/ pineapple
  19. жүрж/ orange
  20. хавч/ crayfish
  21. тахианы өндөг/ chicken egg
  22. тахианы мах/ chicken

Багц 2: 44 үзүүлэлттэй шинжилгээ+ Эмчийн зөвлөгөө 382,500₮

  1. цавуулаг/ gluten
  2. үнээний сүү/ cow milk
  3. хонины сүү, бяслаг/ sheep milk, cheese
  4. ямааны сүү, бяслаг/ goat milk, cheese
  5. xөрөнгө/ yeast
  6. саримс/ garlic
  7. шар буурцаг/ soya bean
  8. буйлс самар/ almond
  9. ойн самар/ hazel nut
  10. ногоон вандуй/ green pea
  11. улаан лооль/ tomato
  12. лууван/ carrot
  13. амтлаг чинжүү / sweet pepper
  14. зөгийн бал/ honey
  15. хавч/ crayfish
  16. тахианы өндөг/ chicken egg
  17. тахианы мах/ chicken
  18. кофе/ coffee
  19. овьёос/ oat
  20. үнээний сүүний бяслаг/ rennet
  21. исэг цагаан идээ/ sour cow milk products
  22. улаан буудай /wheat
  23. улаан буудай/ spelt
  24. хөх тариа/ rye
  25. арвай/ barley
  26. тунхуу/ horseradish
  27. хүрэн байцаа/ red cabbage
  28. брокколи байцаа/ broccoli
  29. өргөст хэмх/ cucumber
  30. хясаан мөөг/ oyster mushroom
  31. цоохор майлз/ celery
  32. карри амтлагч/ curry
  33. бөөрөлзгөнө/ raspberry
  34. интоор/ cherry
  35. тарвас/ watermelon
  36. газрын самар/ peanut
  37. ангаахай самар/ pistachio
  38. намуу цэцгийн үр/ poppy seed
  39. маалингын үр/ flaxseed
  40. гичний үр/ mustard seed
  41. наранцэцгийн үр/ sunflower seed
  42. сагамхай загас/ cod fish
  43. гахайн мах/ pork
  44. үхрийн мах/ beef

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights