Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хеликобактери гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-01-22

🦠 Хеликобактери гэж юу вэ?

Хелико бактер нь таны ходоод, хоол боловсруулах замд амьдарч ходоодны үрэвсэл, шарх шалбархай бүр цаашлаад ходоодны хавдар үүсгэдэг маш жижиг хэмжээтэй ходоодны хүчилд тэсвэртэй нян юм. Энэ бактери нь ходоодны салстад байрлахдаа өөрөөсөө хор ялгаруулдаг бөгөөд энэ нь ходоод өөрийгөө хамгаалах тогтолцоог алдагдуулдаг. Ингэснээр олон төрлийн өвчлөлийг бий болгодог байна.

🦠 Хэрхэн тархах вэ?

Хеликобактерийн халдвар нь маш элбэг тохиолддог ба дэлхийн хүн амын 2/3 н уг бактериар халдварлагдсан гэж үздэг бол монгол улсын хувьд ходоодны хожуу үеийн хорт хавдар оношлогдсон нийт тохиолдлын ойролцоогоор 70 орчим хувьд нь хеликобактерийн халдвар эерэг байна гэсэн судалгаа байдаг.

🦠 Хавдар үүсгэх эрсдэл

Хелико бактери нь 1994 оноос хойш ходоодны хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй буюу канцорген бүлэгт багтдаг.

🦠 Халдварлах зам

Хеликобактер нь шүлс, өтгөн , ариутгаагүй багаж хэрэгслэл гэсэн үндсэн 3 замаар дамждаг.

🦠 Илрэх шинж тэмдэг

Халдвартай хүмүүс ихэнхи тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг ба зарим тохиолдолд Ходоод орчим эвгүй оргих, Гэдэс дүүрэх цанхайх, Дотор муухайрах, Жин буурах, Амнаас эвүгй үнэр гарах, Хоолны дуршил муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.

🦠 Xэрxэн оношлох вэ?

Хеликобактерийг оношлохдоо , Амьсгалын тест (Urea breath test), Өтгөнд хеликобактер илрүүлэх болон Эд эсийн өсгөврийн аргаар шинжилдэг Манай эмнэлэг дээр хийгдэж буй Амьсгалын тест (Urea breath test) нь сүүлийн үеийн, мэдрэг чанар өндөртэй, аюулгүй, өвдөлтгүй, хариугаа хурдан хугацаанд авах боломжтойгоороо давуу талтай.

🦠 Эмчилгээ, хяналт

Хелико бактерийг бүрэн эмчлэх боломжтой бөгөөд 2-4 долоо хоногийн эмчилгээ шаардлагатай. Эмчилгээг дутуу хийснээс эмийн дасал үүсэх магадлалтай тул эмчилгээг эмчийн заавраар хийлгээрэй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights