Элэгний өөхлөлт гэж юу вэ?
Эрүүл хүний элэгний эсийн 5 хүртэл хувь өөхлөлттэй байдаг. Элэгний эсийн өөхлөлттийн түвшин 5%-аас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үзнэ.
Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг.
Элэгний өөхлөлтийг эмчлэхгүй тохиолдолд элэгний өөхлөг үрэвсэл, элэгний фиброз, элэгний цирроз, элэгний хавдарын урьдал хүчин зүйл болдог.
Нийт элэгний өөхлөлттэй тохиолдлын 12-40% -д элэгний өөхлөг үрэвсэлд шилжих эрсдэлтэй, үүний 5-10% элэгний фиброз, элэгний цирроз шилждэг судалгаа байдаг.
Эрсдэлт хүчин зүйлс:
- Хүйс эр > эм
- Хоол хүнсэнд ханасан өөх тос, холестрин, фруктоз ихтэй байх, нүүрс ус бага байх
- Таргалалт : Биеийн Жингийн Индекс > 30, бүсэлхий тойрог эм > 88 см, эр > 102 см байх
- Бодисын солилцооны хам шинжтэй
- Чихрийн шижингийн хэв шинж 2 – той хүн
- Нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй
- Удмын түүх, удмын хүчин зүйл
Зовиур:
Ихэнх тохиолдолд шинж тэмдэггүйгээр даамжирдаг.
- Ядарч сульдах
- Хэвлий орчмоор өвдөх
- Хэвлийгээр хавагнах
- Гарын алга улайх
- Хөх томрох
- Арьс салст шарлах.
Оношилгоо: Дүрс оношилгоо болон элэгний эдийн шинжилгээгээр оношийг батална.
Эмчилгээ:
- Эмийн бус :
- Амьдралын хэв маягыг өөрчлөх
- Жингээ хасах / Биеийн жингийн 7-10% хасах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
- Эрүүл зөв хооллолт /өөх тос бага, нүүрс ус уураг өндөр, сахар фруктоз хязгаарлах/
- Эмийн эмчилгээ
- Мэс засал