Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-01-20

Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр гэж юу вэ?

Интермед эмнэлэг энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажилтны ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн зорилго

1. Ажилтны хөдөлмөрийн чадварт нөлөөлөх мэргэжлээс шалтгаалах болон ердийн өвчний эрт илрүүлэг
2. Ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх
3. Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах ажил мэргэжлийн тохироог үнэлэх ач холбогдолтой.

 

Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Олон улсын баталгаажсан багаж ба лабораторийн шинжилгээнд суурилсан үйлчилгээ

  • Нүдний өвчний эрт илрүүлэг
  • Уушгины үйл ажиллагааны сорил
  • Сонсголын үйл ажиллагааны сорил
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Амьсгалын хамгаалах хэрэгслийн тохироо
  • Сонсголын хамгаалах хэрэгслийн тохироо
  • Цээжний зураг
  • Лабораторийн шинжилгээ
  • Бусад нэмэлт багаж ба лабораторийн шинжилгээ

Үндсэн үзлэг: 

  • Ажилд орохын өмнөх
  • Хугацаат
  • Ажлаас гарах

Нэмэлт үзлэг: 

  • Хөдөлмөрийн нөхцөл солих
  • Шалтгаанд суурилсан
  • Алслагдмал байршилд ажиллах

Хөдөлмөрийн эрүүл мэнд ба нарийн мэргэжлийн хавсарсан үзлэг

  • Ажлын байран дахь осол гэмтэл
  • Ахуйн осол гэмтэл
  • Ажлын байрны хурц хордлого
  • Нэг сар ба түүнээс дээш хугацаагаар өвчтэй байсан ажилтны үнэлгээ

Хөдөлмөрийн эрүүл мэндийн нэмэлт үйлчилгээ

  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагчийн шуурхай үйлчилгээ
    Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн баримт бичгийн үнэлгээ
    Хөдөлмөрийн эрүүл мэндийн архаг өвчний хяналт ба давтан үзлэг

Мэдээлэл авах: 7701-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights